Зургийн хальснаа л үлдсэн чи
________________________________"Ааваа, та надад ээж та хоёрын анх яаж танилцсан талаар дахиад яриад өгч болох уу?" гэх бяцхан охины намуухан дуу бүдэг гэрэлтэй унтлагийн өрөөнд хадна. Өрөөг тойруулан харвал том ягаан ор, түүний хажууд байрлах гүнжийн гоо сайхны тавиур шиг харагдах гомёсог цэцгэн хэлбэртэй цагаан тавиур, тавиур дээр 20 дөнгөж гарч яваа юм уу гэмээр эмэгтэйн жинсэн урт юбка саарал малшайтай цамцтай нэг гартаа хэдэн ном тэврэн алхаж байгаа зураг, тэдний яг эсрэг талд нэг талын ханыг тэр чигт нь дүүргэх хувцасны шүүгээ байрлана. Энэ бол Хёнсогийн охиндоо зориулж өөрийн гараар тохижуулсан өрөө юм.
Аниргүй өрөөг охины аавыгаа шалах үгс л дуу оруулж байлаа.
Хёнсог "Аав нь өчигдөрхөн ярьж өгсөн шүү дээ" гээд охин руу инээмсэглэн үсийг нь илэхэд "Гэхдээ л би ээж та хоёрын талаар дахиад сонсмоор байна шүү дээ" гэж хошуугаа унжуулан түүний гарыг бариад гөлгөн нүд гаргав.
Хёнсог "Ээж чинь юм гуйхдаа яг чамшиг ийм царай гаргадаг байсан..." гээд яриагаа эхлүүлэв.
• ӨНГӨРСӨНД •
Хёнсог дипломийн ажил гэх асар том зүйлийн урд тулан ирсэн байх бөгөөд тэр сэдэв, төлөвлөгөөгөө бүгдийг нь боловсруулсан ч түүнд нь тохирох модел олох амар байсангүй. Сургуулийнхаа гадаах талбайд камераа ийш тийш чиглүүлэн зөрөн өнгөрөх хүн бүрийг камерийн дурангаараа харж түүнд тохирох нэгнийг хайсаар цаг гаран болсонд итгэл нь тасарч зүлгэн дээр санаа алдан суулаа.
Тэр халуун наранд удаан тавьснаас үүдэж хэдийнээ халсан ууг нь мөстэй байх ёстой латтегаа нэг том балгаад сургуулийн үүд зүг харахдаа хэсэг гацас хийгээд яаран камераа шүүрч авч зураг дарж амжив. Суудлаасаа босон яаравчлан юмнуудаа хумиж үүд рүү өөрийн гаргаж чадах хамаг хурдаараа гүйн нэгэн шаргал үстэй охины өмнө ирэн зогслоо. Охин гайхан түүн рүү хараад ямар нэг зүйл хүлээх шиг харах бол Хёнсог гүйснээс үүдсэн амьсгаагаа дарах гэж хий л гараа гозолзуулан амаа хагас ангайн зогсоно.
YOU ARE READING
Муу аав || Choi Hyunsuk || oneshot
Fanfiction"Амьдрах ёстой гэдгээс өөр зүйл бодогдохгүй байх энэ агшинд чамдаа би энэ захиаг бичиж сууна..."