Шим Рён

12 2 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Одод түгэж, салхи сэвэлзэн, залуус хөгжилдөх тэр цагаар...

Эл түүхийн гол эзэн нүргээнт хөгжмийн хэмнэл дор найган ганхан бүжнэ...

Гартаа барьсан хатуухан шингэнээс ганц хоёроор балгахуйд урааланд нь үүсэх бяцхан жуумалзалт сэтгэл гижигдэм таатай ажээ.

Гэлээ ч гэмгүй төрхт бяцхан хадагтай хамгийн айж явах хүн мөн билээ.

"Хадагтай Рён таныг эзэн өрөөндөө дуудаж байна" гэх нэгэн эрийн дуунаар алгуурхан эргэн харах Рён зөөлнөөр инээмсэглэн эл залууг даган алхана.

Багахаан зайг туулсны дараа өргөн хүрэн хаалга тулахуйд нөгөөх залуу орохыг дохих ажээ.

"Миний бяцхан Рён, хэл сураггүй алга болчихоор чинь ямар их санаа зовсон гэж санана. Явах гэж байгаа бол хэлж байхад яадаг байнаа мм" хэмээн уриалгахан угтах хойморт суугаа тавь эргэм насны эр бол Солонгос гэлтгүй азийн бүхий л хууль бус зүйлсийн загалмайлсан эцэг билээ.

"Үнэхээр тийм бол миний бие хэчнээн их баярлана вэ? Гэхдээ ноён Чүэ, юуны учир намайг эрэл сурал болсоор хайж олсныг чинь асууж болох болов уу? "

"Хаха! Шим Рён даалгасан ажлыг өөгүй гүйцэтгэдэг чам шиг нэгнийг орлуулах хүн даанч олдохгүй юм даа, Энэ удаад хар тамхи хил давуулах хэрэгтэй байна. Өмнөх аргуудыг маань цагдаа нар шиншлээд явна. Эцсийн найдвар минь чи гэх юмуу даа"

" Гар хөл чинь болсон тэр олон шувуухайнууд мухардалд ороод байгаа бол миний хувьд энэ хэрэг чинь амьтай минь ярих зүйл бололтой юмдаг. Хэчнээн зүйлсээр амийг минь үнэлэх юм бэ дээ?"

" Бяцхан Рёни минь дээ чиний энэ занд л хэчнээн дуртай гээч! Үнийг нь чи өөрөө тохир, гэхдээ ажлаа гүйцэтгэснийхээ дараа авна, болж байна уу хонгор минь" хэмээн өнөөх эр чанга чанга хөхөрхүйд жуумалзан зогсох Шим Рён

"Тохирлоо, ажлын төлөвлөгөөгөө яг одоо авчирвал яаж байна даа"

" Үнэхээр нарийн төлөвлөгөөтэй ажилладаг новшнууд юм даа! Чүэ Сынжүгийн санааг барих гэж ясаа барьж байна"

"Ахлахаа үнэхээр түүнийг илчлээд шоронд суулгаж чадвал тушаал дэвшээд, дээрээс нь мөнгөөр шагнуулах юм уу" хэмээх залуу мөрдөгч ахлахынхаа санааг зовоож буй асуудал дээр үг өлгөн ийн асуухад ахлах нь муухан инээсээр

"Пак Жунсон, үнэхээр чи тэгж чадвал цагдаагынхан байтугай солонгос даяарх бүхий л бяцхан бүлгэмүүд чамайг шагнах болно"

"Тэгвэл ахлахаа би оролдоод үзмээр байна. Хэрэгтэй хэрэггүй хулгиануудыг сургахаас уйдаад байгаа болохоор энэ хэргээ над руу шилжүүлчих" гэсээр мушилзан машиндаа суух эл залуу үнэхээр галзуу зоригтой нэгэн ажээ.

Гэмт хэрэгтэн, цагдаа хоёрын огтлолцох зам...

---------------------------------------------------------------------------------------------

REON POV:

Бараануудаа аван хөдлөхдөө сар гаран төлөвлөсөн төлөвлөгөө харан сууна. Цагдаа нарын хайж чадахгүй, судалж болохооргүй бүхий л зүйлсийг нарийн төлөвлөж, Хятадын хамгийн найдвартай, итгэлийг минь даасан залуустай хамтран хилийн хойд хэсгээр солилцохоор болсон бөгөөд хилийхнийг багагүй мөнгөөр аргалж, цөөнгүй залуусын аминд хүрснээ бодохоор багагүй стресстэж байгаа ч яах билээ дээ. Удахгүй дансанд минь нэвтрэх тэр олон тэгүүд миний амьдралын гэрэл гэгээ юм даа.

Эцэст нь хилээс тав гаруй миллийн наана зогсоход тамхинуудаа болон зэвсгүүдээ барьсаар буун залуусаа дагуулсаар алхална. Эрсдэл гэж үүнийг хэлдэг юм хонгор минь!

Хөл доорхоо мэдрэмжээрээ төсөөлж, хараал идсэн хууль бус барааг хилээр солилцохоор алхаж явахад хаанаас хэн нь гараад ирэх бол гэсэн айдастайгаар мөнгө эсвэл шорон гэсэн сонголттойгоор алхаж явахад л амьд гэдгээ мэдэрдэг юм шүү дээ, хэний ч төсөөлж чадахааргүй тийм л чадварлаг өлөгчин чинь би!

Алхсаар, алхсаар эцэст нь хилийн зураасыг бүдэг бадаг харж чадахуйц болов. Хэрвээ энэ удаад даалгавраа алдаагүй гүйцэтгэчихвэл санасан бодсон зүйлс их юмсан

" Хараал идсэн гараа дээш нь өргө новш минь!"

Хөөх энэ удаад чи бас хэн гээч нь вэ?

The storyWhere stories live. Discover now