EPISODE ONE

2.2K 115 20
                                    

Бидний харилцаа яаж эргэх бол?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бидний харилцаа яаж эргэх бол?

Бидний харилцаа яаж эргэх бол?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Олон цаг үргэлжилсэн нислэг газардаж, энгийн хэрнээ дэгжин хувцасласан ахимаг насны эр хүүгээ том чихэвчээ ав хэмээн дохино. Жэй чихэндээ зүүсэн том чихэвчээ аван аав ээж хоёрынхоо араас даган алхах аж.

Онгоцны буудлаас гарах үед аавынх нь туслах тэдний ачааг аван машины хаалга онгойлгож өгнө. Хаанаас нь ч харсан тэд дээд зиндааны, хөрөнгөтэй айл гэдэг нь мэдэгдэхүйц.

"Чолминтой ярьсан уу?"

Жэйн аав туслахаасаа ийн асуухад туслах нь түргэн толгой дохиод "тэгэлгүй яахав, ерөнхийлөгчөө. Өдөр яриад бүх зүйлийг нэг тийш нь болгоод зохицуулчихсан"

"Сайн байна. Хэзээ, хаана уулзахаар болсон?"

"Гурван хоногийн дараа, Ким захирлынд уулзахаар болсон"

"Чолмины гэрт очиж хүндрэл учруулаад яахав дээ. Зүгээр манай ресторанд уулзъя гэхгүй яасан юм бэ?" хэмээн ноён Пак эвшээлгэнэ.

Түүний энэ үгийг сонсоход, байгаа байдлыг нь харахад л ямар том хүн болохыг нь мэдэж болно.

Жэймс Пак. Солонгос болон Америкд нэлээд дээд зиндааны, нөлөө бүхий хүмүүсийн тоонд ордог нэгэн. Бизнесийн салбар бүрт хөлөө олчихсон, тэрбумтан. Өөрийн нэр дээр байдаг дөрвөн том сүлжээ ресторан, Америкт алдартай таван одтой зочид буудлууд, барилгын компани, аялал жуулчлалын компани, нэг энтертайнментийн томоохон хувьцаа эзэмшигч гээд түүний эзэмшдэг хөрөнгө, компанийг дурьдвал дуусашгүй.

Contract Husband Where stories live. Discover now