EPISODE TWO

861 98 13
                                    

JAY's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JAY's POV

Новш гэж... аав ийм зүйл сэдээд байсан болохоор л намайг хүчээр Солонгост авчирчээ?

Би одоо тэгээд хоёр жил гаран болзсон бүсгүйгээсээ салаад нэг ч удаа харж байгаагүй, номноос салдаггүй эмэгтэйтэй  болзож ч үзээгүй хэрнээ шууд гэрлэх болж байна уу? Энэ хараал идсэн ертөнц чинь шудрага бус байна шүү, бурхаан!

"Ким захирлынд очиж оройн хоол идсэн гэл үү?"

Никиг ийн асуухад нь би аягатай вискигээ ширээн дээр чанга гэгч нь тавиад "тийм ээ"

"Тэгээд ямархуу оройн хоол байв? Сонин сайхан ярь л даа. Тэд дахиад л бизнесээ ярьж байна уу? Охинтой нь танилцсан уу?" гэхэд нь би уруулаа өргөн инээгээд "би бүр охинтой нь гэрлэхээр болчихсон шүү дээ"

Никигийн нүд томрон "та үнэхээр яриад байгаа юм уу?"

"Би худлаа ярьж байгаа юм шиг харагдаад байгаа юм уу? Энэ сардаа багтаж хуримаа хийх байх"

"Та тэгээд найз бүсгүйгээ ингээд хаячих юм уу?"

"Тоглосон юм даа... аав, Ким захирал хоёрын хооронд хийсэн нэг яриа байдаг гэнэ ээ. Тэр нь Ким захирлын охиныг надтай гэрлүүлэх... новш гэж, тэд нар залуудаа хийх ажилгүй байсан юм байх даа? Ийм тэнэг зүйл яриад, тохироод, тэгээд бүр мартах ч үгүй ийм олон жил болсон байдаг"

"Та тэгээд яах бодолтой байна? Аавынхаа үгэнд орох уу?"

"Надад тэр эмэгтэй огтхон ч таалагдаагүй. Ники, чи намайг мэднэ дээ. Би тийм номын охидуудад дургүй. Тэд чинь хараал идсэн уйтгартай. Ким захиралын охин үргэлж ном уншдаг юм шиг байна лээ. Уйтгартай байгаа биз дээ? Би тийм эмэгтэйтэй яаж насаараа амьдрах юм?"

"Гэхдээ та аавыгаа ямар мэдэхгүй биш дээ. Аав тань хэлсэн л бол хийдэг хүн шүү дээ. За тэгээд, хуримын урилга өгөхөө мартав даа" хэмээн Ники ёжтой инээчихээд өрөөг орхин  гарав.

Contract Husband Where stories live. Discover now