Амьдрал гэдэг үнэхээрийн ээдрээтэй
Учир нь олдохгүй оньсого шиг юм. Тэнд нэг нь инээж байхад энд нөгөөх нь уйлж байх жишээний. Хүүхэд байхад сайхан байжээ. Гэнэн юу ч ойлгохгүй зовлонг жаргалаар төсөөлж болж бүтэхгүй зүйл ч их хийдэг байж. Яахав та нарт ойлгомжгүй зүйл их гарах байх. Гэхдээ дунд ангид орсноос хойш ухаан сууна гэх юм уудаа нэг л дотогшоогоо зантай болж эхэлсэндээ. Нэг булан тохойд очиж ганцаараа ярьж чимээгүй уйлсаар л. Хүний хэлсэн нэг хатуу үг сэтгэл гэгдэх эмзэг зүйл рүү зүүгээр хатгаж буй мэт өвдөх юм. Сүүлийн хэдэн сар бүх хүнийг аз жаргалтай байгаасай гэж бодох болж. Хүн уйлах ямар хэцүү харагддаг гээч. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр л. Ингээд намайг ийм юм бичиж байх хооронд дэлхий хөгжсөөр л. Өөртөө ч гомдмоор юм шиг. Юу бичээд байгаагаа ч ойлгохгүй юм. Ер нь эмэгтэй хүнийг хүндэлж яваарай. Хүнд гай болж явсаар зай болж яваарай. Ажил гэр бүл эхнэр хүүхэд гэх мэт толгой гашилгасан асуудлууд эргэлдээд. Магадгүй би маргааш нөгөөдөр хэдэн цаг минутын дараа ч үхэж магадгүй тийм учраас сайн хүн хүний сайхан дурсамж л байхыг хүсдэг. Уурлуулж гомдоож тус болоогүйд минь уучлаарай. Миний хоосон уучлалаар ч яахавдээ. Өө тэгээд амьдарсаар л...