Ханкокыг тайвшруулах гэж бараг нэг цаг болсны дараа Лүффи нэг том чулуун дээр суугаад түүн рүү харж байв. Ханкок гартаа чулуу барьжээ.
"Тэгэхээр би одоо юу хийх ёстой вэ?" гэж тэр асуулаа.
"Би энэ чулууг Хакигаар цэнэглээд чам руу шиднэ. Чамайг ч бас сууж байгаа наад чулуугаа Бүсошокү Хакигаар бүрхээсэй гэж хүсэж байна."
"Би яагаад үүнийг дахин хийж байгаа юм бэ?" гэж Лүффи асуув.
"Би чамд үүнийг аль хэдийн тайлбарласан. Би чамд зөв зохистой заахын тулд эхлээд чиний Хаки хэр хүчтэйг шалгах ёстой."
Лүффи гайхсан царайтайгаар хацраа маажив.
"Гэхдээ би өөрийгөө Хакигаар бүрхээд, дараа нь чи чулуугаа шидэх нь дээр биш үү?" гэж асуулаа.
"Үгүй!"
"Вөүв!"
Ханкокын гэнэт хашгирсан нь Лүффиг чулуунаас унагахад хүргэлээ. Тэр хурдан босоод Ханкок руу харав.
"Хэрэв миний Хаки илүү хүчтэй байгаад чамайг гэмтээчихвэл би яах болж байна?!"
Ханкок үнэхээр санаа зовсон харагдаж байлаа.
"Хэрэв чи намайг гэмтээвэл зүгээр ээ. Рэйли байнга ийм зүйл хийдэг байсан."
"Юу?!"
"Тийм ээ. Би өдөр бүр толгой руугаа цохиулж, олон удаа бараг живэх шахсан, наад зах нь хоёр удаа амьдаараа булшлагдсан, бас тоо томшгүй олон удаа идэгдэх шахсан.......Хүлээгээрэй, нэг удаа идүүлсэн ч задрахаасаа өмнө амжиж гарсан юм байна."
"Тэр Рэйлиг хараал идэг! Хэдийгээр тэр чамайг аюулгүй байлгана гэж хэлсэн ч гэсэн!" гэж Ханкок зэвүүцэн хэлэв.
Ханкок архирч байлаа. Дэлхийн хаа нэгтээ Рэйли хүйтэн жихүүдэс төрүүлэм мэдрэмж нуруугаараа мэдэрч байв.
"Гэхдээ энэ бүхний ачаар би илүү хүчтэй болсон. Тиймээс энэ бүхэнд би талархаж байна."
Лүффи нүүрэндээ том, гэнэн цагаахан инээмсэглэл тодруулжээ. Энэ бол Ханкокын мөс шиг хүйтэн зүрхийг хайлуулж чадах цорын ганц инээмсэглэл.
"Т-Тэгвэл, чамайг зүгээр гэвэл би үүнийг зүгээр өнгөрүүлэх болно....."
Уурласан Ханкок хүртэл тэр дулаан инээмсэглэлд бууж өглөө.
"Тэгэхээр, чулуугаар цохиорой. Санаа зоволтгүй. Би харагдаж байгаагаасаа илүү хүчтэй шүү!"
Лүффи цээжээ түнтийлгэн хэлэв.
Харин Ханкок -
'Ёстой эр хүн! Лүффи ёстой эр хүн! Би буруу бодсон байна! Тийм ээ, хайртай хүмүүсээ тэдний сайн сайхны төлөө гэмтээж болно! Тийм ээ, үүнийг "хатуу хайр" гэдэг! Би түүнийг хорлох гэж гэмтээхгүй, харин хүчтэй болгохын тулд ингэж байгаа юм!'
YOU ARE READING
Island For Two || ONE PIECE
FanfictionРэйли Лүффиг арал дээр бэлтгэл хийлгэхээр долоо хоногийн хугацаанд түүнийг ганцааранг нь орхив. Боа Ханкок энэ боломжийг ашиглан Лүффигийн төрсөн өдрөөр очихоор зорино. Тэдний арал дээрх хамтдаа байх үеийн долоо хоногийн үйл явдлуудыг сонирхоцгооё. ...