Epilogue

354 17 0
                                    

Чиний гарыг атгасан тэр өдрөөс эхлээд чи зөвхөн минийх байсаар ирсэн ирээдүйд ч байх болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чиний гарыг атгасан тэр өдрөөс эхлээд чи зөвхөн минийх байсаар ирсэн ирээдүйд ч байх болно.

"Хөөе Пак Жунсон, болзоондоо 30 минут хоцорч ирнэ гэнэ ээ?"

"Уучлаарай хайртаа, удахгүй хөгжмийн фестивал дээр тоглох дуугаа бэлдээд цагаа харж амжсангүй ээ.

"Тэгсэн ч гэсэн, би бараг л чамайг ирэхгүй нь гэж бодоод орхиж явах гэж байлаа шүү дээ."

Үнэндээ худал ярьж байгааг нь мэдсэн ч өөрт нь мэдүүлсэнгүй. 

"Намайг орхиод явчихвал би уйлна шүү Минжи-яа"


Би өөрийнхөө аз жаргалыг хэдийнээ олчихсон гэж боддог оо, анхны харцаар л дурлана гэдэг шиг гэхдээ яг ч анхных байгаагүй л дээ. Яг жилийн өмнө болсон хөгжмийн фестивал дээр манай клубын хариуцагчаар ажиллахаар томилогдсон жижигхэн охин байсан юм. Харчихаад юу ч бодоогүй, бүр хөөрхөн байна гэдэг бодол ч шургалж орж ирээгүй юм даг. Бүтэн өдрийн дараах салах ёсд харин толгой минь учиргүй зүрхэндээ захирагдаад өрөөнөөс гарсан хойно араас нь гүйж хагас дутуу цээжилсэн нэрийг нь дуудахад жигтэйхэн үсээ хаялаад хойшоо харахад нь гайхмаар ч гэлээ бараг анх удаа зүрх минь тэгж хурдан цохилж билээ.

"Минжи.... Минжи"

"Айн яасан? Би юмаа орхичихож уу?"

"Үгүй ээ, зүгээр л насыг чинь асуух гээд..?"

"Хэдэн настай юм шиг байна? Би өдөр таны насыг асуухад таа гэчихээд хэлэхгүй яваад байсан биз дээ?"

"17?"

"Боль доо, 19 настай. Та өөрөө хэдэн настай юм?"

"Би юу? 21 настай, аан тийм Пак Жунсон. Өдөр нэрээ ч хэлээгүй байх."

Доошоо хараад инээхэд нь боломжыг ашиглахын тулд гар цохих гэж байгаа мэт гараа өргөхөд гайхсан царай гаргачихаад гараа өргөхөд нь хурдхан гарыг нь салаавчилж атгаад "Болгоомжтой хариарай, баяртай." гэж хэлчихээд буцаад өрөө рүүгээ явлаа.

Deja Vu |PJS|Where stories live. Discover now