"Өмнөх цагдаагийн бүртгэл, ярьж байгаа хоёр чинь зөрөөд л байна даа.."
Найз надруу бүлтэгнэн амнаас минь ямар нэг үг унаасай гэсэн шиг л өмдний үзүүрээс үл ялиг татан дохино.. Харин миний бодол санаа бүхэлдээ гадна таарсан хүнийг дагаад явчихсан мэт л.. Түүнтэй таарахгүй гэх болгонд ямар нэг аргаар түүнтэй уулзах шалтаг гарч ирээд байгаа нь дургүй хүргэм биш гэжүү ? Айшшш... яах вэ!!
"Хөөе Ина!"
Найзын тэвчээр барагдах шиг мөрлүү минь цохин бодлоос салгахад юу ч ойлгоогүй хэрнээ толгой дохин "Тиймээ!" гэвэл нөгөө цагдаа ахын нүүрэнд ёжлол тодрон найз минь амаа томоос том ангайн надруу харна.. Айн?
"Тэгэхээр танай найз гэр бүл үймүүлж дээрээс нь ижил хүйстний дүрд тоглосон байхнээ?" өнөөх цагдаа балаа ширээн дээрээ тавьчихаад хоёр гараа тухтай гэгч нь дугарган инээмсэглэснээ
"30 хоног саатуулахад" гэж хэлж дуусмагц хойно зогсож байсан хоёр цагдаа найзын минь суганаас өргөн босгох нь тэр!! Бурхан минь! хурдан арга хэмжээ авахгүй бол би түүний гарт үхнэ гэдгээ мэдэж байсан болохоор бушуухан суудлаасаа босон түүний энгэрээс татан уруул дээр нь үнсчихээд
"Т..Та xүйсийн чиг баримжаагаар ялгаварлаж түүнд хэрэг тохвол би бослого гаргана шүү" хэмээн дүрдээ одоо л нэг юм оров уу гэлтэй хөмсөгөө байдгаараа зангидан түүний гарнаас чанга атгавал найз урсгалыг минь дагах шиг энгэрт шигдэн худлаа уйлж эхлэв..
Тэнд байсан хүмүүс удалгүй пир хийтэл инээн "Хэн ч харсан худлаа гэдэг чинь мэдэгдээд байхад даа.."
Түүнд амархан бууж өгөхийг хүсээгүй болохоор цамцныхаа нэг товчыг догь гэгч нь суллачихаад түүний урд байх сандал дээр нэг хөлөө тавин нүдрүү нь орох гэж байгаа юм шиг л ширтэнгээ
"Тэгвэл чи тэнд байгаа залууг үнсчих! Яахав тэгсэнийхээ дараа түүнийг авч явж болно"
Мэдээж эцсийн хөзрөө дэлгэсэн минь энэ байлаа. Мангар амьтан... Намайг зүгээр ч нэг солонгос улсдаа тэргүүлэх хэмжээний луйварчин гэж нэрлэдэггүй юм...
Түүний царай барайн сандлаа хойш наласхийснээ "Галзуу юму чи?"
Би ч хоёр гараа зөрүүлэн энгэртээ наагаад "Чадахгүй юу тэ? Яагаад гэдгийг чинь хэлээд өгөх үү?" гэсээр би түүнлүү ойртон наашаа ойрт гэх шиг хуруугаараа дуудвал тэр их л хэрэгт дурласан шинжтэй уруулруу минь чихээ ойртуулна.
YOU ARE READING
CHECKMATE
FanfictionСолонгос улсын тэргүүлэх өмгөөлөгч Чуи Ёнжүн солонгос улсын тэргүүлэх луйварчинтай танилцсан түүх.