EPISODE FOUR

807 90 27
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Тольны урд цэх гэгч нь суучихаад зузаан уруулаа час улаан өнгөөр өнгө оруулах Жиа.

Нар шингэх дөхөж, Жэйн гэр бүлийнхэний товлосон оройн хоолны цаг дөхжээ. Жэй тольны хажууд ирж зогсоод түүн рүү харан "хэдэн цаг нүүрээ будах гэсэн юм бэ? Зүгээр л нэг оройн зоог шүү дээ. Ингэж сүртэй будаж шунхадаад байх хэрэг байхгүй"

Хариуд нь Жиа уруулын будгаа удаанаар таглан, инээд алдаад "хэн чамтай хамт танайх руу явна гэж хэлсэн юм?"

"Тэгээд чи ингэж гоёж гангалаад хаачих гэж байгаа юм бэ?"

"Гэрээний заалтаа санаарай, Жэй... эцэг эхдээ намайг өвдчихсөн гээд л хэлчих. Ингээд асуудал шийдэгдлээ" гэсээр мөрөө хавчин өрөөнөөс гараад явчихав.

JAY's POV

Тэр өөрөө л энэ дайныг эхлүүлсэн шүү!

Аавыг ямар ааштай хүн гэдгийг мэдсээр байж тэр заавал ингэж зөрүүдлэх шаардлагатай гэж үү? За яахав. Энэ хүүхэн хүссэнээ л хийг. Анхааруулж хэлэхэд чиний ээлж удахгүй ирнэ дээ, Ким Жиа!

*****

Гэрийн хаалгаар ороход ээж буйдангаас год хийн үсэрч босоод над руу гүйх аж. Намайг харсан түүний инээмсэглэл бага багаар алга болон "Жиа яасан юм?" гэж асуухтай зэрэгцэн аав дээд давхраас бууж ирнэ.

"Жиа юу?... Жиа... бие нь таагүй байхаар нь эм уулгаад, унтуулаад үлдээчихлээ. Та хоёроос нээрээ уучлалт гуйсан шүү"

Ээж хүндээр санаа алдаад "ёстой нэг... одоо яахав дээ. Өвчин ямар хэлж ирдэг биш. Тэрэнд юунд нь уучлалт гуйдаг байна аа"

Цаг гарангын хэртээ оройн хоол бэлэн болон хоолны ширээний ард суусны дараа л намайг орж ирсэнээс хойш юу ч дугараагүй аав одоо л нэг юм амнаасаа үг унагана.

"Жиа та хоёр маргалдсан юм биш биз? Гэрлээд хэдхэн хонож байж"

"За, үгүй ээ. Юу гэж маргалдах вэ дээ? Бид хоёр сайн байгаа, битгий санаа зов"

Contract Husband Where stories live. Discover now