Өнөөдөр фестивалтай болохоор хичээл орохгүй. Өглөөнөөс хойш ахин дахин давтсаар одоо л төгс боллоо гэж үзээд тоглолтоос өмнө хэсэг завсарлахаар боллоо.
Завсарлагаанаараа гараад Минжитэй уулзах санаатай чат бичиж байх зуур замаа харалгүй явсаар нэг хүнийг очоод мөргөчихлөө.
"Уучлаарай, замаа харахгүй... өө юу вэ? Чи юм уу? Уучлаарай хөгшөөн." гэчихээд мөрөн дээр нь гараа тавиад инээлээ.
"Хөгшөөн байхдаа яадаг юм. Эмэгтэй хүнтэй арай жаахан хүндэтгэлтэй айн." гэсээр үглэж эхлэнэ. Хэдхэн хоног өнгөрсөн ч хэрэлдээд зодолдох нь холгүй явсан цэнхэр үсттэй хөгшөөн гэж наргиа хийхээр хэмжээний болчих гэж.
"Юу вэ? Чамайг эмэгтэй хүн гэж боддоггүй шүү дээ? Эмэгтэй байсан юм уу? Хаха."
Мөрлүү минь алгадах аядаад "Хаашаа явж байгаа юм бэ дээ?"
"Найз охин руугаа явж байна аа, жаахан цаг гарсан дээр нь уулзах санаатай л. Чи яасан завгүй л яваад байна уу?"
"Ммн тийм ээ. Өнөөдрийг давчихвал тэгээд гайгүй болох байлгүй дээ." гэхэд нь толгойгоо дохьчихоод найз охин руугаа яарлаа.
Удсан ч үгүй манай хамтлагийн нэр логог томоор бичээд хэвлүүлчихсэн самбар олж хараад очиход бодсонг минь батлах мэт миний жижигхэн найз охин баярлачихсан доороо дэвхцээд зогсож байна.
Араас нь очиж тэврээд хацар дээр нь үнсэхэд минь гайхсан царай гаргах нь хичнээн өхөөрдөм гэж санана.
"За хөөрхөн хадагтай минь, хаанаас манай хамтлагын самбарыг хулгайлчихав?"
"Хаанаас юу байхав дээ ахлагчынх нь зүрхэнд орчихсон чинь гэрийн үүдэнд үлдээгээд л явчихдаг юм байна лээ."
"Өөхөө, тэгвэл ахлагчынх нь зүрхийг хаанаас хулгайлсан юм?"
"Харин л дээ. Өөрөө хаана явж байгаад алдчихсан юм шиг байна? Тэрийгээ л сайн бодож дээ."
Хоёул бяцхан наргиандаа инээд алдчихаад авчирсан амттангаас нь идэх зуураа түүнийг дагуулан бэлтгэлийн өрөөнд очлоо. Бэлтгэлээ үзүүлэх гэж биш авчирсан хоолыг нь л тэр хэдэн "хоолноос хувь хүртэгчид"-д өгөх гэж. Ууг нь гарынх нь хоолыг насаараа л ганцаараа иднэ гэж боддог байсан ч өнгөрсөн жилийн бэлтгэлийн үеээс хойш бид нарыг хааяа оройтож бэлтгэл тарах үед Минжи хоол хийгээд савлаад аваад ирдэг байсан юм. Манайхан ч гарынх нь хоолонд дуртай болохоор хааяа хоолыг нь идэх гэж бэлтгэлээ хүртэл сунгаж байгаад дараа нь надад хэдэн өдөр үглүүлсэн хойноо л больсон доо.
YOU ARE READING
Deja Vu |PJS|
RomanceI remember the answer I finally found My future is you Say my name I'll hug you tight, as promised on first day 2024.04.23