"Эхлээд надад нэг гайхаж байгаа зүйл байна"
Жэйк ийн аяархан хэлэх бол Жиа бага зэрэг согтсондоо болоод ч тэр үү нүдээ удаанаар аньж, нээн "за?"
"Танайх баян... Солонгосын хөрөнгөтөнүүдийг жагсаавал эхлээд Жэйн гэр бүл, дараа нь танайх байдаг шүү дээ. Тэрбумтан болоход ганцхан шат л дутуу байгаа. Танайх тийм баян байхад чи их энгийн. Шөнийн цэнгээний газарт орж ирээд өрөө авахын оронд зүгээр л текэн дээр суугаад, үнэтэй машин авахын оронд зүгээр л аавынхаа жолоочоор хүргүүлж эсвэл такси барьдаг. Чи баян айлын охин гэхэд хэтэрхий энгийн. Энэ л намайг гайхшируулаад байна"
"Аав... бага байхаас л авхуулаад байнга захидаг байсан. Бид баян... гэхдээ энэ нь мөнгөө хаа хамаагүй, хүссэнээрээ үр гэсэн үг биш. Чи мөнгө үрж болно. Гэхдээ зөвхөн өөртөө хэрэгтэй гэсэн зүйлд л үрж байгаарай. Бид хэрэггүй зүйлд мөнгө үрэхийнхээ оронд мөнгөн тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хандив өгөх хэрэгтэй. Шөнийн цэнгээний газар үнэндээ надад таалагддаггүй. Надад таалагдахгүй байхад би үнэтэй өрөө аваад хэрэггүй шүү дээ. Би машин барьж чадна аа. Надад машин ч байгаа. Зүгээр л би тэрийг хэрэгтэй гэсэн үедээ л унадаг. Жэй шиг ганцхан километрийн цаана очих хэрэгтэй байсан ч машинаа унаж, түлш, тосоо үрж байснаас алхаад эсвэл такси бариад явсан нь дээр санагддаг юм... гайхаад байгаа зүйлийнхээ хариултыг авч чадсан уу? Зүгээр л аав маань биднийг хөрөнгөндөө бардалгүй, энгийн амьдрахыг захидаг"
Жэйк түүний хариултыг ойлгон толгой дохих бол тэд хэдэн минутын өмнө эхлүүлсэн яриандаа гол анхаарлаа хандуулж эхэллээ.
"Би эрт сургуульд орж, хоёр удаа анги алгасаж суралцаж байсан. Тэгээд ахлах сургуулиа арван долоо настай байх даа төгссөн. Намайг сургуулиа төгссөний дараа аав... өмнө нь огт харж байгаагүй залууг дагуулж ирээд та хоёр одооноос эхлээд л эхнэр нөхрүүд шүү гэж хэлсэн"
Жиа яриагаа дотроо төлөвлөж буй аятай хэсэг чимээгүй суух бол залуу түүний ярианд хамаг анхаарлаа хандуулан, хөмсгөө байдгаараа зангидана.
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?