"Юу? уучлаарай гэхдээ би ямар хэрэг дээр туслахаа мэдэхгүй байж яаж жүжиглэх билээ?"
Ёнжүн урдаа баахан цаас овоолчихсон байсныхаа талыг мухарт байх жижиг ширээн дээр тавьснаа
"Энийг янзлаадах. Дараалалд нь оруулахад болно" гэснээ асуултыг минь ч сонссон шинжгүй буцан суудалдаа суух бөгөөд би ч дуртай дургүй өнөөх жижиг ширээний ард суун өнөөх олон цаасны учрыг олохыг хичээнэ. Гэсэн ч энэ ажил сонирхлыг минь дарж чадаагүй болтой
"Тэр байна шдээ.. Би энийг янзлаад цал..."
Ёнжүн хөмсөгөө зангидан шилнийхээ дээгүүр их л муухай харцаар надруу харснаа уруул дээрээ хуруугаа тавин чимээгүй байхыг минь сануулсныхаа дараа хоолойгоо хэрчиж байгаа мэт үйл хөдлөл хийснээ буцан ажилдаа орох бөгөөд би ч түүнийг юу гэх гээд байгааг ойлгон уруулаа унжуулсаар түүний даалгасан хачин ажлыг хийж эхлэв..
Хэдэн цаг суусныг мэдэхгүй ч бүх бие чилэхтэй зэрэгцэн уйдаж эхлэхэд Ёнжүнлүү харвал тэр яг л нэг хэвийн байрлалаараа нухацтай гэгч нь цааснуудруугаа ширтэн уншиж байгаа харагдана. Бурхан минь тэр яаж ингэж удаан сууж чаддаг байнаа? Ядаж л бөгсөө хайрлах хэрэгтэй юмсан!
Хэтэрхий уйтгартай байсан болохоор утсаа гаргаж ирэн дуу хамгийн сул дээр нь тавьчихаад түүнийгээ даган аялаж байхдаа өөрийн эрхгүй л сандал дээрээ оцогнон бүжиглэж байхдаа сандал муухай дугарч байсныг ч анзаарсангүй Ёнжүний хоолойгоо засах дуунаас л хэтэрхий чимээтэй байгаагаа ойлгох шиг болов.
Удаанаар толгойгоо түүний зүг харуулахад Ёнжүн яг л надруу ширтчихсэн уруулаа зуун уураа барих гэж хичээж байгаа мэт харагдахаар нь түүнийг өдмөөр санагдан сандлаа албаар хоёр тийш хөдөлгөн инээнэ. Түүний тэвчээр алдагдсан бололтой сандлаасаа босож ирснээ сандлыг минь эргүүлэн өөрлүүгээ харуулснаа гараараа тулах үед сандал хойш налан би ч өөрийгөө эвгүй байдалд оруулснаа дэндүү хойно ухаарах шиг болов. Ахх!! хэтэрхий ойрхон байна!
Тэр албаар надруу тонгойн бидний зай улам багасхад тэр өнөөх чөтгөрийн инээмсэглэлээ гарган
"Дахиад нэг л чимээ гаргах юм бол хаалганы гадна гавлаж орхино гэж мэд"
Түүний зивүүнээр уруулаа зуун барин хэлэх энэ үгийг хэн зөрж чадна гэж? хацар минь халуу дүүгэн удаанаар толгой дохиж байхтай зэрэгцэн хаалга онгойн түүний туслах эмэгтэй орж ирснээ юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой буцаж гарах гэж байснаа
YOU ARE READING
CHECKMATE
FanfictionСолонгос улсын тэргүүлэх өмгөөлөгч Чуи Ёнжүн солонгос улсын тэргүүлэх луйварчинтай танилцсан түүх.