00

35 9 4
                                    

"Сайхан амьдраарай." Хэмээгээд эзэгтэй намайг тэврэн хацар дээр минь үнсэв.
Би ч түүнийг зөрүүлэн тэврээд "Тэгнэ ээ, та нар ч бас сайхан амьдрах хэрэгтэй шүү."

__

*Захирлын өрөө*

"Гүйцэтгэх захирлаа, би танаас нэг зүйл асууя гэж аль дээрээс л боддог байсан юм. Та Хажон-г яагаад 10 настай байхад нь өргөж аваагүй юм бэ? Тэр үед гэр бүлээ болгочихсон байсан бол арай л хурдан дасах байсан болов уу?" 50 гаран насны болов уу гэмээр эмэгтэй өөдөөс нь хараад суух хар хослол өмссөн залуу руу хараад ийн асуувал. Залуу хөлөө ачин суухдаа "Тэр хэтэрхий жаахан байсан юм." Хэмээн хэлээд өрөөнөөс гархын өмнө "Түүнийг машинд хүргээд ирнэ биз." гэж хэлэв.

Залууг гарав уу үгүй юу, настай эмэгтэй "Гаж амьтан." Гэв. Өнөөх эмэгтэйн ажлын өрөө шашны зүйлээр дүүрсэн байх ба жижиг шургуулганаас хүжний тавиур болон нэг сахиус гарган ирээд "Хажон охныг энэ араатнаас хамгаалж өгөөч. Хурдан буцаан авчирч өгнө үү." Гэх мэтээр шашны зан үйл үйлдэж эхлэв.

𝐇𝐚𝐣𝐞𝐨𝐧𝐠'𝐬 𝐩𝐨𝐯:

- Бүсгүй дагаад явна уу.
хар хослод өмссөн царайлаг төрхтэй, биеэрхүү залуу над руу хараад ийн хэлэх бол би түүний хэлснээр дагаад явав. Бид нэг машины урд ирэх үед залуу хойд талын суудлын хаалгыг онгойлгон намайг суухыг хүсэв.
Машинд суувал яг хажууд минь сүрмдээр ауратай нэгэн залуу гоёмсог нарын гараараа шилээ дээшлүүлэн дуусна. Тэр над руу харан "Том болжээ." Хэмээх бол би гайхсаар "Юу?" Гэв. Тэр надад хариу хэлэлгүй, нэг таблет гарган ирээд түүнийгээ оролдож эхлэх бол би ч надаас садах ёс хийж буй дурсамжаар дүүрэн асрамжын газраа сүүлийн удаа харж байлаа.

Бид явсаар нэлээн үнэтэй гэмээр байшингын урд ирэх бол машиныг жолоодсон хүн хажууд суух нөгөө залууд хаалга онгойлгон өгөв. Надад онгойлгож өгөхгүй хэрэг үү? Тэгэхгүй байсан ч болно оо. Энэ айл намайг өргөж авахдаа надтай ер уулзаагүй юм. Уугна уулзах ёстой шүү дээ. Одоо л нэг юм анхны бас сүүлийнх нь байгаасаа хэмээн залбирсаар ирсэн шинэ эцэг эхтэйгээ уулзах нь ээ. Сандарснаас болоод бие чичрээд байна. Зоригтой байгаач дээ гуйя.
Намайг хөдөлж ядан урагш ахлаж байтал сүрдмээр ауратай нөгөө залуу ширүүн харсаар хажуугаар өнгөрөөд өгөв. Энэ хүн миний ах юм уу? Энэ айл ернө хэдэн хүүхэдтэй юм бол? Нэг үү? Эсвэл хоёр уу?
Ямартай ч нэг хүү байдаг л бололтой. 

Хаалагны өмнө ирхэд 2 харуул нь нэг л сонжсон хараад байв. Тэдний харцнаас болоод улам сандарчихлаа.
Хаалгаар дотогш орвол үнэтэй тавьлагаар дүүрэн харагдах ба шал нь жинхэнэ гантик ч байх шиг. Гайхалтай юм аа. Үүдэнд нь яах аа мэдэлгүй зогсож байтал тэр өрөөнүүдийн нэгээс бусдын адил өөрийгөө дэгжин хослолоор чимсэн эелдэг харцтай залуу ирэн "Аав чинь таныг хүлээж байгаа." хэмээгээд надаас дагаж явхыг хүсэв.

Тэр намайг 2 давхарт байрлах нэг өрөөний үүдэнд авчран хаалга онгойлгож өгөөд бөхийн цааш явах бол хүнд хүнд амьсгалсаар үлдэв. Яагаад ингэж их сандраад байгаагаа бүр мэдэхгүй нь ээ. Нэг зоригоо чангалаад дотогш орвол...

Тэр хүн чинь манай ах?

Өнөөх нүдний шилтэй хүйтэн төрхтэй залуу буйдан дээр хөлөө ачин суучхаад кофе уун сууж байгаа нь харагдав.

"С.сайн байна уу?" Хэмээгээд бөхийхөд тэр босон урд ирж зогсоод эрүүг минь дээш өргөх нь тэр. Түүнээс холдох гэж оролдох үед бэлхүүсээр минь тэврээд авав.
"Яаж байна аа!" гэхэд гараа улам чангалах аж.
Түүнийг өөрөөсөө арай хийн түлхээд "Яаж байгаа чинь энэ вэ?!" Хэмээн орилвол тэр тоосон шинжгүй буцан суухдаа "Суу!" гэж хэлээд амжив.

- Юу?

- Суу. Чамд хэлэх зүйл байна.
урд нь байх хоосон сандал дээр суувал тэр ярьж эхлэв.

- Би чиний MAESTRO.

- Юу?

- Мэднэ биз дээ? MAESTRO гэж.





To be continue...

2024.05.01
Started

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 06 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MaestrOWhere stories live. Discover now