EPISODE NINE

715 83 26
                                    

JIA's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JIA's POV

"Жэйк!"

Түүн рүү нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр гүйн очиход Жэйк намайг тэврэхийн оронд урдаа номхон зогсоон, машинаа налан "өчигдрийн залуу хэн юм?"

Тэр үргэлж л ийм байдаг...

Бид болзож эхлээд нэлээд хэдэн сарыг ардаа үдсэн ч тэр огтхон ч өөрчлөгддөггүй. Үргэлж л намайг харддаг. Ойрхон зогссон, надтай юм ярьсан, юм асуусан, бүр над руу харсан залуу болгоныг үхлийн харцаараа ширтэж залхтал минь ямар харилцаатай талаар шалж, асуудаг. Тэр ямар хартай гэж санана!

"Жэйк, боль доо. Би чамд шөнө хэлсэн шүү дээ. Манай үеэл ах"

"Үеэлүүдийн хооронд ч гэсэн ямар нэгэн зүйл болж болно шүү дээ, тийм биз дээ?"

"Чи өөрөө өчигдөр шөнө намайг ирж аваагүй биз дээ? Такси баригдахгүй байсан болохоор л би ахыгаа дуудсан хэрэг"

"Аав руугаа залгахгүй яасан юм?"

"Аав Итали явсаныг чи мэдэж байгаа биз дээ? Би чамайг зугаацаж дуусахыг хүлээгээд бороонд нороод зогсож байх ёстой байсан юм уу?" хэмээн уцаартайхан шиг асуухад Жэйк нүдээ анин, удаанаар толгойгоо дохих аж.

Энэ залуу бүр галзуурчихжээ...

"Тэгдэг байж л дээ! Чамайг охидуудтай зугаацаж дуусахыг чинь хүлээгээд гадаа нороод, хатгаа аваад үхчихдэг байж!" хэмээн цүнхээрээ гар луу нь цохиход Жэйк инээмсэглэн "ямар охид?"

"Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Чи өдөр болгон л элдэв бусын дуудлагын охидуудтай зугаацдаг биз дээ? Муу завхай амьтан!"

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр түүний нүд ийш тийш гүйж, хүчээр худлаа инээн "юу яриад байгаа юм бэ? Надад ганцхан чи л байгаа. Юун дуудлагын охид? Би тийм завхай эмсээр яах юм?"

"Би хангалттай их тэвчиж байгаа шүү, Жэйк"

Би тэвчдэг...

Contract Husband Where stories live. Discover now