Титэм зүүх эзэн

22 6 0
                                    

Раяли

Тэр оройжингоо би шөнө хөдлөх бөмбөлөгийг хүлээсэн ба цаг хугацаа явж өгөхгүй байгаа мэт санагдана

Намайг өөр нэг өрөөнд оруулсан (азаар цагаан биш) тэгээд би тэнд Анкорад очоод яг яах тухай бодно. Робинтой анх уулзахдаа яаж уулзах уу. Удаан уулзалгүй санасан хүн шиг байх уу, эсвэл бүхнийг ардаа үлдээгээд хувь заяаны эрхээр дахин уулзаж байгаа хүн шиг байх уу.

Одоо хэлэх юм жаахан тэнэг санагдаж магадгүй, гэхдээ би бараг яаж сайн уу гэж хэлэхээ хүртэл бодож үзсэн. Тэгээд эцэст нь ядраад орон дээрээ дээшээ харан уналаа.

Таазыг ширтэж байхдаа харин шал өөр зүйл олж харсан юм. Цэнхэр нисдэг соно. Соно биш л байх л даа, тэндэхийн нэг нисдэг жижигхэн амьтан байсан.

Би түүнийг дагуулан харсаар байсанд эхлээд таазан дээгүүр явж байгаад доошлон доошилсоор миний орны толгой дээр ирж буудаг юм байна.

Би эргэн хараад, өрөөндөө байгаа жижигхэн шавжийг ямар амьтан байдгийг ихэд сонжив. Сононоос хамаагүй том хийгээд нарийн харвал гоёмсог ч шавж л бол шавж.

Миний шижиг бага зэрэг хүрч, би угаасаа шавжнаас айдгийг хэлэх үү, гараараа үргээх гэж оролдсон ч ер тоосонгүй.

Тэгэхээр нь орны буланд түшүүлэн тавьсан байсан жижигхэн гэрлийн суурийг авах гээд таттал "ххрррр" хийх чимээ гарч хажууд нь жижигхэн нууц хаалга нээгдчихэв. Соно бид хоёр хоёул цочсон байх.

Би мөлхөж л багтахаар жижигхэн хаалга байсан. 

Заа ингээд би нууц цэцэрлэг номон дээр гардаг хаалга олдог охин боллоо. Гэхдээ ууртай бурхдаар дүүрэн хотын хааны ордны нэг өрөөнд шүү дээ.

Би соно руу харвал аль хэдийнэ алга нисээд явчхаж. Би орноосоо буугаад хаалга руу тонгойж үзвэл үзүүрт нь гэрэл харагдаж байлаа.

Цагаа харвал явах хэдийнэ болоогүй, бас үйлчлэгч саяхан хоол оруулж өгсөн болохоор миний өрөөгөөр дахиж орохгүй байх гэж бодоод, өөрт байгаа бүх зоригоо сониуч зантайгаа хамт зузаалаад нууц хаалгаар орон мөлхлөө.

Нууц хонгил хэд хэд салдаг агаад би төөрөхгүйн тулд дандаа чигээрээ явсан замыг нь сонгоод байв. Дараа нь уулзвартай таарах үед огтхон ч хазайхгүй чигээрээ буцахын тулд.

Би хоёр л удаа салаа замтай таарсан байх, тэгээд урд байгаа жижигхэн гэрэл рүү ойртох тусам хонгил улам зайтай болж байсан. Эцэст нь би бүүр мөлхөх шаардлагагүй, алхах болсон юм.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now