Ү

2 0 0
                                    

Амьдрал үнэхээр утгагүй санагдаж байна. Гомдол, цөхрөл, шаналалаар дүүрэн. Цээж минь хүндээр оргиж, нулимс минь цийлэгнэж өвдөж байна.
Мэргэч эмээ: Наад зүйл чинь хий хоосон зүйл. Чиний төсөөлөл
Нагац эгч: Тийм зүйл огтхон ч байхгүй.
Нагац ах: Ахын дүү одоо ийм зүйл бодохоо боль.
Ээж: Юу гэж тийм зүйл байдаг юм. Шал худал зүйл. Чи траума авчихсан учраас л одоо хүртэл чамд тийм зүйл болоод байгаа юм шиг санагдаад байгаа юм.
Аав: Байхгүй ээ.
Дүү: Мөрөөдчихсөн юм. Тийм зүйл байхгүй ээ.
................

Жонгүг намайг цоо ширтэж байх шиг санагдлаа. Одоо хүртэл яваагүйд нь уур хүрч уушиг савсалзаж байсан ч зүгээр л миний төсөөлөл гэдгийг мэдэх тул тайван байх гэж хичээн цонх руу ширтэв. Зуны улирал эхэлсэн нартай өдөр модод сэрчигээнээр цагаан үр нь хаяалан унах нь үзэсгэлэнтэй харагдана. Анир чимээгүйг эвдэн миний хамгийн сонсохыг бас мэдэхийг хүсээгүй утасны сэрүүлэг дуугарах нь тэр. Энэ дууг зөвхөн "Амлалт" гэж нэрлэсэн сэрүүлэг тавихдаа л сарын өмнө ашигласан юмсан.
....................
2024.05.11

Би: Сар хүлээе.  Энэ бол сүүлчийн хугацаа. Хэрвээ энэ хугацаанд над дээр ирэхгүй бол та нарт дахиж итгэхгүй. Гудамжинд санаандгүй тааралдсан ч огт таниж мэдэхгүй мэт өнгөрнө. Дахиж надтай найзалж чадахгүй шүү. Би утсан дээр сэрүүлэг тавьлаа. Яг сарын дараа дуугарах болно. Энэ сэрүүлэг дуугараас өмнө ирэхгүй бол энэ бүхэн дууссан гэсэн үг шүү.

.........
Юунд нь найдаж тэгж хэлсэн юм бэ?
Юунд нь болж тэгтэлээ итгэсэн юм бэ?
Чи одоо хараач....
Эцэст нь гэхэд олон хоног нойргүйгийн улмаас ядаргаанд орсон гэсэн оноштой эмнэлгийн орон дээр хэвтэж байна.
:ЭЦЭСТ НЬ ГЭХЭД НАДАД ЮУ БАЙНА. ЮУНД НАЙДАЖ ӨДИЙ БОЛТОЛ БҮТЭН ТАВАН ЖИЛ ИТГЭЖ АМЬДАРЛАА ЗОЛИОСОЛСОН ЮМ БЭ?(цурхирах) ЯАГААД? БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. 12 НАСТАН ЧИ ТЭДНИЙГ ТЭГТЛЭЭ ХАЙРЛАЖ ШҮТЭЭГҮЙ БОЛ БИ ИЙМ БАЙДАЛД ОРОХГҮЙ БАЙХ БАЙСАН ЮМ. 
Орны даавуунаасаа чангаар зууран хажуудаа байгаа зууран өөрийгөө барих гэж хичээсэн ч чадсангүй. Өрөөний хаалга онгойж ээж хоол барьчихсан зогсож байлаа. Миний байгаа байдлыг харан хэсэг чимээгүй зогссоноо
Ээж: ЧИ НАМАЙГ ЗОВООЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ. ОДОО БАС ЯАХ ГЭЭВ.(ХАШГИЧИХ)
........

Үл үзэгдэгчидWhere stories live. Discover now