Mon amour

111 10 2
                                    

"Өчигдөр ч нэг юм болох нь болсон л доо. Гэхдээ хэлчихвэл чи надад гомдчихож магадгүй." гэсээр дуугаа хураахад минь сугадсан гараа улам чангалаад толгойгоо энгэрт минь наалаа.

Тэгчихээд зөөлхөн дуугаар "Зүгээр дээ, би чамд уурлахгүй амлаж байна." гэхэд нь зүрх базлах шиг болов. Энэ эмэгтэй яаж ийм хүлцэнгүй байж чаддаг байна аа.

"Үнэндээ дуудлагын жолооч дуудчихаад хүлээж байх зуур нэг эмэгтэй ирээд уруул дээр үнсчихсэн, тэгээд би ч тэр хэсэг гайхсан байдалтай байж байгаад дуудлагын жолооч ирэхэд нь цаашаа түлхчихээд машиндаа суугаад харьсан." гэж хэлчихээд түүний ямар нэгэн юм хэлэхийг хүлээн чимээгүй боллоо.

"Ойлголоо, үнэнээ хэлсэн болохоор чинь уучлья даа, залуу эзэнтээн." гээд хөөрхөн гэгч нь инээхэд нь нүднийх нь үзүүрт нулимс цэлэлзэх нь үзэгдэнэ. Гэнэтхэн л өчигдөр шөнө үргэлжлүүлчихдэг байж гэж бодсон адгийн бодолдоо уур хүрээд Минжиг энгэртээ бүр илүү чангаар тэврээд уучлалт хүсэн чихэнд нь шивнэхэд энгэрт минь шигдчихээд уйлаад эхлэлээ.

Тэгнэ л дээ миний нялх охин, намайг л бодож бүх зүйл дээр буулт хийж өгч байхад нь би ийм хогийн зүйл хийгээд байж болохгүй, ядаж л намайг хайрлах хайрыг нь дүүргээд буцаагаад өгж чадахгүйгээс хойш зовоохгүй байх юм сан.

Хэсэг тэндээ зогсож нялх охиноо тайвшруулчихаад "Баярлалаа, үргэлж талархаж амьдардаг шүү Минжи." гэж хэлээд уруул дээр нь зөөлхөн үнслээ.

Машинд орж суухад өнөө хөгжилтэй төрх нь байхгүй болчихсон ч байдал арай ч бүр муудаагүй байгаа бололтой, гараа хөтлөчихсөн, толгойгоо миний зүгрүү налчихсан, зүгээр л юм яримааргүй байгаа бололтой. Ойлгож байна аа, хэн ч ингэх л байсан. Үгүй ээ, бүр үүнээс илүү зүйл ч болж болох байсан.

Явж явж гэрийнх нь үүдэнд ирэхэд налаад сууж байсан тэр чигтээ унтчихсан байлаа, уйлах болгондоо л дараад нь хаана ч байсан унтчихдаг хөөрхөн зуршилтай хүн шүү.

"Миний үрээ, гэрийнх нь гадаа ирчихлээ. Гэртээ ороод унт мм?"

"Үгүй ээ, эндээ унтана. Чамтай байнга цуг байхгүй бол энд тэндхийн сонин охидуудад алдчих юм шиг байна." гээд хамраа үрчийлгэнэ. Нүүрэн дээрээ хэлж чадахгүй зовоод байсан зүйлсээ зүүдэндээ ч болов хэлж байгаад нь талархаж байна аа.

"Тэг ээ миний хонгор, болохгүй бол гавтай болох юм уу? Хаана ч явсан цугтаа"

"Юу вэ? Чи гэмт хэрэг хийчихсэн юм уу? Тэгээд цагдаад баригдаж байгаа юм уу?"

Deja Vu |PJS|Where stories live. Discover now