A/N

13 3 1
                                    

За энэ хэсэг дээр зарим нэг зүйлсийг тодруулъя аа. Уг анимийг мэддэг нь энэ хэсгийг алгасаарай.

Дүрүүдийн "Ээ?" гэх авиаг ойлгож байгаа биздээ?😂  Энэ нь Юу?, Юу вэ? гэх мэт үгсийг илэрхийлэх Япон авиа байгаа шүү. Би зүгээр яг энэ аялагаар нь бичмээр санагдсан болохоор ингээд биччихсэн шүү ххах...

Тэгээд "цавчих" гэдэг үгийг хараад гайхсан байж магадгүй ххах. Англиар "chop" гэдэг үг ингэж орчуулагдаж байсан болохоор шууд тэр орчуулгаар нь биччихсэн шүү. Тэгээд каратегийн цавчилт гэж хатуу биетийг бутлах техник юм шиг байна лээ. Бүр болохгүй бол "Google"-ээс karate chopping гээд хайгаад үзээрэй.👀😆

Дараа нь Хоёрдугаар араа гэдэг бол Лүффигийн тулааны техник.

Тэгээд яахав уг анимийг мэддэг хүмүүс нь бол ойлгож байгаа байх, мэддэггүй хүмүүст хандаж хэлэхэд юун Тэнгэрийн Луу, боол моол болоод явчихав гэж гайхаж байж магадгүй гээд тайлбар оруулъя гэж бодлоо.

Боа Ханкок бол Кужа гэж нэрлэгдэх далайн дээрэмчдийн багийн ахмад бас Амазон Лили гэх эмэгтэйчүүдийн арлын хатан хаан. За, яг үндсэн аниме дээр бол түүнд бага насны бараан дурсамж байдаг. Энэ нь яг юу вэ гэвэл тэрээр бага байхдаа Соня, Мари Голд гэх хоёр дүүтэйгээ Тэнгэрийн Луунууд гэх нэртэй Сабаоди гэх хагас аралд байдаг язгууртан хүмүүст хүний дуудлага худалдааны наймаагаар боолчлогдон зарагдаж байсан. Тэгээд Тэнгэрийн Лууны өмч гээд боолуудыг тамгалчихдаг юм билээ. Ханкок болон түүний хоёр дүүгийнх нь нуруун дээр тэрхүү тамганы сорви байдаг. Бас тэр газарт хүний дуудлага худалдааны наймаа бол хэвийн үзэгдэл юм шиг байна лээ. Үнэндээ тэр хүмүүс нь үнэхээр хачин бас харгис хүмүүс байсан.👀🙃

Тэгээд тэнд ямар хүн байсныг нь мартчихжээ. Нэг хүн үймээн дэгдээгээд, бүх боолуудыг суллачихдаг болохоор энэ үеэр Ханкок хоёр дүүтэйгээ хамт зугтаж чаддаг. Тэгээд хэдий зугтаж чадсан ч боол байсан гэсэн ул мөр нь байдаг болохоор үүнийг бусдад үзүүлэхээс их эмээдэг.

Харин Лүффи нэг удаа Сабаоди гэх арал дээр багийнхантайгаа ирж байхдаа Тэнгэрийн Луунуудтай тэрсэлдэж, үймээн дэгдээж байсан. Тэгээд санамсаргүйгээр Амазон Лили арал дээр очоод, тэнд Ханкоктой уулзаж, бүр усанд орж байхад нь санамсаргүй дээврийг нь цоолоод ороод ирдэг.😆 Тэр үест Лүффи нурууг нь харчихдаг. Тэгээд мань хүн чинь жаахан хэнэггүй юм хойно тэр сорви, боол байсан энэ тэрт нь нээх ач холбогдол өгөөгүй, харин ч Тэнгэрийн Луунуудтай тэрсэлдэж, тэд нарт бүр дургүй гэдгээ хэлж байсан болохоор энэ нь Ханкокыг өөрт нь дурлах нэг шалтгаан болдог байгаа.

За илүү зүйл өөр яриад яахав. Бүр илүү дэлгэрэнгүй яривал нуршчих гээд байгаа учраас хэрэв хүсвэл өөрсдөө бичлэг видео, мэдээлэл зэргийг хайгаад уншаарай гэж зөвлөж байна аа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 05 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Island For Two  ||  ONE PIECEWhere stories live. Discover now