Зүрхний эсрэг Тархи

23 8 1
                                    

Раяли

Хэйдэр намайг хясаан ордны өмнө буулгалаа. 

"Ер бусын тохиолдлоор бурхдын хотын агаарын даралтыг тэсвэрлэдэг охиныг бид нар барьлаа. Маргааш өглөө Анкора руу илгээнэ гэсэн зурвас ирэхэд л бид нар шууд чамайг гэж мэдсэн. Чамайг ирж байгаа гэдгийг манайхан ер нь бүгд мэдэж байгаа. Тэнд юу болсон юм бэ?" гэж Каяа асуулаа.

Түүнийг ингэж хэлэхэд би хажуу талын коридорын төгсгөл рүү харж байлаа. Яагаад гэвэл тэнд Робин зогсож байсан юм. Тиймээ, Робин. Би түүнийг сайн танина.

"Раяли?" гэснээ Каяа над дээр ирээд миний харж байгаа зүг харснаа инээмсэглээд

"Яв яв. Миний өрөө 12 давхрын баруун жигүүр. Оройн хоолноос өмнө шууд над дээр ирээрэй." гэснээ миний нуруунаас түлхэж гарлаа.

"Гүйэ, байж бай л даа. Би... би" гэж намайг эсэргүүцэхэд Каяа больсонгүй. Харин ч бүүр далавчаа дэлгэн хүч нэмээд намайг түлхэж гарав. Каяа үнэхээр хүчтэй байсан юм. 

Би ер нь ирсэнээсээ хойш бурхад зүгээр байгаа нь л маш хүчтэй болохыг ойлгосон. Тэр хонгилд намайг боймилдог эмэгтэй ч гэсэн.. дэлхий дээр харсан бол би бараг дийлнэ гэж бодохоор л турихан гартай эмэгтэй байсан.

"Каяааа, намайг түлхэхээ боль л доо." 

Бид хоёрыг ингэж төвчигөнөж байхад Робин харчихалгүй яахав дээ.

"Би өнөө өглөө Раялиг бөмбөлөгөн метроны буудлаас тослоо." гэж Каяа Робинд хандан хэлээд гэнэт намайг тэврэн нисээд, баруун коридорын буланд буулгачихдаг юм байна. Робин бид хоёр хэдхэн алхамын л зайтай байсан байх. 

Тэр цонхоор галт шувуу хооллож байсан юм байна лээ.

Надад бол тэр галт шувуу ер хамаагүй, анзаараа ч гүй. Харин Робиныг л харж байлаа.

Тэр бараг л өөрчлөгдөөгүй байсан. Түүний гүн хар үс, тод гоёмсог нүд, миний л мэдэх бурхан дүрээрээ өмнө минь зогсож байлаа. Тэр шүмирканы малгайгаа хүзүүнээсээ уячихсан, Анкорагийн язгууртны л хувцастай байсан байх. Бид хоёр хоёулаа юу ч яриагүй тул бидний дунд хэсэг нам гүм байдал үүслээ.

Түүнээс өөрчлөгдсөн зүйл гэвэл тэр нүдэндээ кажал тавьсан байсан. Эгиптийн бурхдын домогт хүч чадалтай бурхад нүдээ хар бэхээр тойруулан контур зурж, тэр нь статусыг илэрхийлдэг гэж би уншиж байсан. Эцэст нь би аярхнаар

"Чи яг Эгиптийн бурхан шиг харагдаж байна." гэж хэллээ. Харин Робин

"Чи яг Ростариягийн бурхан шиг харагдаж байна." гэж хэлснээ хариу инээмсэглэсэн ч үгүй, харцаа эргүүлээд галт шувууг хооллож эхлэв. Яг энэ үед миний дотор аянга нэргих шиг л боллоо. 

Би уул нь яах ч үгүй гэж бодсон ч ингэж мэдэрч байгаа нь их хачин. Би бүүр өөрөө өөрийгөө гайхаж байлаа. Зүрх минь яг л уйлахын өмнөх мэдрэмж төрүүлж, харин тархи минь "энэ хүн яагаад бидэнд ийм нөлөөлэй байгаа билээ?" гэж асууж байсан юм.

"Яах гэж буцаж ирсэн юм?" гэж Робин над руу харах ч гүйгээр дахин асуулаа. Энэ үед Каяа духаа тог хийтэл алгадлаа. Харин би юм хэлэх ч боломжгүй байв. 

Ийм үед ярихаар хоолой зангираад уйлчих гээд байдаг болохоор чимээгүй байсан нь сайн сонголт. Тэглээ ч ... ер нь юу ч гэж хариулах билээ дээ? Робин над руу харснаа түүний харц зөөлөрч, гайхсан болж өөрчлөгдөв. Тэр над руу дөхөн

"Раяли, яагаад уйлаад байгаа юм бэ?" гэж аяархан асуулаа. Би гэнэт ухаан орж, хацар даган урссан нулимсаа хурдхан шиг шударч арчаад хүчлэн инээмсэглэн

"Өө зүгээрээ, би.. нүд рүү юм орчихлоо." гэлээ. Робин миний царай руу харах гэж бөхийн, нүүрээ арчиж байсан хоёр гарыг минь зөөлөн доошлууллаа. Энэ үед Каяа миний хажууд ирээд толгойгоо бараг миний мөрөн дээр тавиад Робинд хандан

"Төмс гэж байгаашд энийг чинь... дэлхий дээр...хөлдүү төмс" гэж дамшиглав. Робин харин миний хацрыг анзаарах шиг боллоо. Тэр өнгөлөн далдалсан будгийг гараараа илж үзсэнээ

"Бид хоёр лаборатори явлаа." гэж Каяад хэлэв. Каяа толгой дохиод

"Дараа нь Раялиг миний өрөөнд авчраарай. Бид хоёрт оройн хоолноос өмнө хийх зүйлс байгаа." гэж захихад Робин зөвшөөрөв.

"Тэвэрлээ шүү." гэж тэр надад хэлээд, намайг тэврэн цонхоор гарлаа.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now