30 жилийн хуртай тэнгэр

14 5 0
                                    

Раяли

"Тийм ээ, би Аарис Стиуардыг бараг гурван настайгаасаа хойш мэднэ. Хаадын хүүхдүүд бие биенийгээ ойр өсдөг учраас бид нар жоохон байхаасаа тоглож өссөн." гэснээ Каяагийн царай бага зэрэг гунигтай боллоо.

"За за Раяли, би чамд эхнээс нь ярья. Аарис бид хоёр бие биендээ маш их хайртай байсан. Би энэ тухай эцэгтээ хэлвэл тэр мэдээж зөвшөөрнө. Харин Ростариягийн хаан... зөвшөөрөөгүй юм. Тэр намайг цэвэр цусных биш гэсэн."

"Юуу, чи чинь гүнж шдээ."

"Гэхдээ миний эцэг эх ямар бурхад байсныг би өөрөө ч мэдэхгүй шдээ. Тэд Свонагийн л бурхад байсан байх. Бас хэрвээ хатан намайг өргөж аваагүй бол би гүнж ч байхгүй."

"Гэхдээ, чиний байр суурь одоо ч Анкорагийн гүнж хэвээрээ. Тэгэхээр Ростарияд харин ч ашигтай юм биш үү?"

"Тийм л дээ. Гэхдээ Ростариягийн хаан миний улаан үс, улаан нүдийг хэн ч харсан андахгүй бохир цус гэж үзсэн. Тэгээд Аарис бид хоёрыг дахиж уулзахыг хориглож, хэрвээ  баригдах юм бол Аарисыг гурав дахь улсын гүнжтэй сүй тавиулна гэсэн. Гэхдээ бид хоёр азаар баригдаагүй л байгаа л даа."

"Та хоёр тэгэхээр одоо болтол холбоотой байгаа юм уу?"

"Тиймээ, Аарис заримдаа нууцаар манайд ирнэ, заримдаа би тэднийд очно. Гэхдээ ихэвчлэн дэлхий дээр уулздаг."

"Каяа! Надад нэг таамаг байна. Ростариягийн хаанд тэр цэвэр цус мус ер нь хамаагүй байх. За эсвэл хамаатай байж болно л доо. Гэхдээ -

та хоёрыг салгах гээд байгаа хамгийн том шалтгаан нь: тэр нэг л өдөр Анкорагийн эсрэг дайн эхлүүлнэ гэж хүсдэг байх. Хэрвээ хүү нь Анкорагийн гүнжтэй гэрлэчих юм бол яаж дайн эхлүүлэх юм?" гэж намайг хэлэхэд Каяа бүр гайхаад

"Юуу, чи яаж мэдэж байгаа юм?" гэж асуулаа. Ингээд би Каяад нууц өрөөгөөр орж тагнасан тухай ярьлаа.

"Хөөх, Гэхдээ Аарис эцгээсээ өөр бурхан. Би түүнийг тийм зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байна." гэж Каяа хэллээ. Тэгээд миний үсийг сүлжиж эхлэв.

"Раяли, шүүхийн өмнө энэ тухай, ер нь хэнд ч битгий яриарай."

"Мэдээж"


Ингээд бид хоёр өөрсдийгөө бэлдээд, тэр орой шүүхийн танхим руу явлаа.

Намайг одоо ер нь яахыг чөтгөр бүү мэд. Шүүх танхимын өмнө харин би алтан үст хатан, түүний охин хоёр хамт явж байхтай тааралдав.

"Өө, Раяли. Тэнгэрийн тааллаар чи дахин ирлээ. Чамайг хараагүй ямар их удаа вэ" гэж хатан хэлээд надтай хацраа зөрүүлэн үнсэж байгаа юм шиг дүр үзүүлэв.

Би эелдэг байхын тулд түүнд мэхийгээд

"Таныг сайн байгаад баяртай байна." гэж хэлэв.

Хатны ард охин нь явж байсан ба би харин нэрийг нь мартчихаж. Манай лабораторит байхад нь л би түүнийг Глорияа гэж дууддаг байснаа санаж байна.

Ямартай ч хатны охин над руу хараад

"Тэгээд муу байх ёстой юм уу?" гэж дамшигладаг юм байна.

"Дарла! Чи жаахан эелдэг байж болохгүй юу?" гэж хатан охиноо загинав.

Биднийг ийн шүүхийн хаалганы өмнө жижигхэн уулзалт хийж байхад Робин ирлээ.

"Өө, хунтайж минь. Би Раялитай таарлаа. Алив түүнийг шүүхийн индэрт аваачия." гэж хатан хэлээд намайг сугадан явлаа.

Би нүднийхаа буланд Робин Каяа руу харахад Каяа мөрөө хавчиж байгааг харсан.

Шүүхийн танхимд бурхад бүгд л суудлаа эзэлцгээж, эхлэх болоогүй байгаа нь ойлгомжтой.

Хатан намайг дугуй зассан шүүх танхимын тэг голд нь аваачаад

"...Ирсэнд чинь би ч ер нь баяртай байна... Чамайг явсанаас хойш 30 жил Анкорагийн тэнгэр борооноос өөр юм үзсэнгүй." гэж наргин хэлэхэд Робин заа болиочдээ гэж байгаа юм шиг нүдээ эргэлдүүллээ.

Харин би үл ялиг инээгээд

"Надад ч бас буцаж ирэх сайхан байнаа" гэж хариуллаа.

Тэд намайг индэр дээр үлдээгээд өөр өөрсдийн суудал руу нисцгээсэн бөгөөд төд удалгүй шүүх хурал эхлэв.

"Өнөөдрийн дээд тэнгэрийн шүүх хуралдахад бэлэн болсон байна. Хэрэг номер 329. Хэрэгтэн номер 158201. Хүний охин, Раяли Жонсон... Та шүүхийн өмнө худлаа яривал үхэх ялтай бөгөөд үүнийг юу ч өөрчлөхгүй. Та бүдүүлэг аашилбал бурхдыг үл хүндэлсэн хэргээр үхэх ялтай бөгөөд үүнийг юу ч өөрчлөхгүй. Та ойлгосон уу?" гэж дээр сууж байсан бурхан асуулаа.

"Тиймээ эрхэмээ."

"Тэгвэл шүүх хурлыг эхэлье. Бидэнд зөвхөн үнэнийг яриарай. "

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now