Хар нохой гараараа дохиод "Болноо" гэж Ростариягийн хааныг зогсоов. Хаан ярихаа болиод мэхийлээ.
"Хүмүүс бол хүмүүс. Тэд арчаагүй..." гэснээ Жэймс рүү харлаа. "Аймхай, амиа бодсон, эрээ цээргүй..." гэж үргэлжлүүлэнгээ сандлаасаа зөөлөн босоод миний зүг эргэлээ.
"Худалч, хуурамч, хулгайч... Худлаа ярих нь.. хүний хувьд өдөр тутмын л хийдэг зүйл байх, тийм үү?" Тэр хэсэгтээ намайг хүйтэн шар нүдээрээ ширтсэнээ хараагаа танхим руу шилжүүлээд
"Раялид бурхдын хууль үйлчлэхгүй. Хэрэг дууссан. Гэрчүүдийг суллаж явуулаад, хэрэгтнийг хорь." гэж зарлигдлаа.
Энэ үед цагаан хувцастай хоёр эмч орж ирсэн. Тэдний нэг нь урдаа хар хайрцагтай юм тэвэрсэн байхыг би харсан.
Харуулуул намайг гэрчийн индэрээс буулган авч явсан ч, би танхимд юу болж байгааг харсаар байсан юм.
Эмч нар Робины хажууд ирээд хайрцгийг онгойлоход дотроос нь хүйтэн цагаан уур савсаж байв. Уур шууд л доошоо явж байсан болохоор би хүйтэн гэж бодсон юм.
Тэр хайрцаганд гурван ширхэг ногоон өнгөтэй шилэн тариа байсан. Би тэднийг Робины хүзүүнд шахах гэж байна гэдгийг мэдэж байлаа.
Шүүхийн хаалгаар гарав уу үгүй юу харуулууд
"Чи Анкорад амьдрах зөвшөөрөлтэй учраас дурсамжийг чинь устгахгүй. Одоо чи чөлөөтэй болсон. Гэрчийн мэдүүлэг өгсөнд баярлалаа. Анкора руу буцах морин тэрэг гадаа хүлээж байгаа" гэж хэллээ.
Би тэдэнд баярлалаа гэж хэлэхэд тэд намайг тэнд орхиод явчхав.
Би шүүхийн хаалганы өмнө зогсоод хүлээгээд л байлаа. Яах гэж хүлээж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ санаа зовсондоо тэндээс холдож чадахгүй байсан юм.
Гэтэл гэнэт хажуу талын цонхон дээр далавчны сир сар хийх чимээ гарч, нэгэн залуу бурхан цонхоор ороод ирдэг юм байна. Би түүний хувцаснаас Анкорагийн бурхан болохыг мэдсэн.
Бас тэр шүмирканы малгайтай байсан.
Тэр цонхон дээр зогсоод коридороор хоёр тийшээ харснаа намайг олж харав. Тэр наашаа явах замдаа малгайгаа хүзүүнээсэ тохсон ба тэр бор шаргал үстэй, алтан нүдтэй бурхан байсан юм.
Өнөө шүмиркан бурхан надтай юу ч ярьсангүй. Тэр ч бас шүүхийн хаалганы өмнө ирээд хоёр тийшээ алхан, байж ядаж байлаа.
Тэр хаалганы урд хоёр тийшээ алхахдаа үе үе намайг сонжсон нүдээр харна. Ер нь бол намайг хэн бэ гэдгийг аль хэдийнэ мэдэж байгаа юм шиг санагдсан. Шүмирканууд гучин жилийн өмнө халз тулааны үеэр миний царайг ч харсан л даа.