Би Терригийн хажуугаар хар хурдаараа гүйгээд л гарсан. Гүйж байх замдаа нус нулимсаа арчаад өөрийгөө байж чадах хамгийн хүчтэй дээрээ тавилаа.
Робины өрөөнд ороход шалаар нь нэг цус болчихсон байсан. Би түүний дэргэд очоод өвдөглөж суухад Робин нүдээ хагас нээж харснаа, намайг гэдгийг мэдээд, тайвшран буцаад нүдээ анилаа.
Би түүний толгойноос тэврэхэд миний гар тэр чигтээ улаан өнгөнд будагдав. Би шархыг нь бол бүүр харж ч чадаагүй. Гэхдээ миний бодож байсан зөв байсан юм.
"Робин, Би... би тусламж дуудаад ирье." гэж хэлээд гаран гүйлээ. Би гараад л коридороор гүйнгээ тусламж дуудаж орилсон.
"Туслаарай... Гуйя, хэн нэгэн туслаарай."
Яг тэр үед азаар би Робины эмээг олж харсан юм.
"Хурдлаарай, эмээ...Робин... түүнд тусламж.."
Тэр миний цустай гар, үхтлээ сандарсан царайг хараад шууд л ойлгосон байх. Робины эмээ далавчаа дэлгэн нисээд л маш хурдан тэр өрөөнд оччихсон.
Тэр анх хараад их цочирдсон байх.
"Робиинн??" гэж тэр зогтусан дуу алдаад, тэгснээ цаг алдалгүй гараа хэд эргүүлэхэд дөрвөлжин дөрвөлжин мөснүүд олуулаа хоорондоо нийлэн, Робины нуруун доороос түлхэн, мөсөн орон дээр хэвтүүлэв.
"Охин минь, Би түүнийг эмчилхээр дээд давхрын баруун жигүүрийн сүүлийн өрөөнд орохоор явлаа. Чи харин Хантер гэдэг шүмирканыг олоод ир. Тэр надаас хавь илүү мэс засалч." гээд миний хажуугаар зөрөн гарлаа.
Тэр мөсөн орыг өргөн, газраас хөөргөөд, Робиныг гялс аван гарсан юм.
"Мартаваа, дээд давхрын баруун жигүүрийн сүүлийн хаалга." гэж эмээ дээшээ шатаар хурдалж байхдаа хашхирлаа. Би ч заа гэж хашхираад дахин цамхагаар гүйж гарав.
Би Хантер гэж дуудаад хайгаад л байсан. Би түүнийг ямар царайтайг нь ч мэдэхгүй. Би замдаа үйлчлэгч, цэвэрлэгчээс асуухад
"Эрхэм дээдэс Хантер Хилсон 11 давхарт амардаг. Гэхдээ одоо тэндээ байхгүй л байгаа байх." гэлээ.
"Бид нар одоо хэдэн давхарт байна?"
"2"
"За баярлалаа."
Ингээд би шатаар өгссөөр амьсгаадаж ядаад, арай хийн 10 давхар луу гарах гэтэл харуулууд зогсоодог юм байна.