Миланы хамгийн том бөгөөд алдартай хорт хавдарын эмнэлэгийн дээвэр дээр зөвшөөрөлгүй, үл таних нисдэг тэрэг бууж байгааг харсан эмч залуу Жэйг нисдэг тэрэгнээс бууж ирсэний дараахан шууд л хөөж эхэллээ.
"Эрхэмээ! Яг одоо нисдэг тэргэндээ суугаад, холдоно уу! Энд зөвхөн эмнэлэгийн нисдэг тэрэг л газардах эрхтэй. Одоо маш хүнд өвчтөн авчирч байгаа болохоор бушуухан нисдэг тэргээ-"
Жэйн түүний хажууд очиж зогсоод гарт нь өөрийнхөө нэрийн хуудсыг болон бөөрөнхийлөөд, резэнд боочихсон боодолтой мөнгө атгуулан "санаа зоволтгүй. Нислэг тэрэг маань одоо шууд хөдлөнө" гэчихээд мөрөн дээр хэдэнтээ зөөлөн цохьчихоод аврах шатаар дамжин эмнэлэг рүү хурдлан орлоо.
Жэй нэг давхар луу бууж, хүлээн авах хэсэг дээр очин "Пак Сонхүн өвчтөн хаана байгааг мэдэж болох уу?"
Түүний гайхалтай Итали аялага болон царайлаг царайнд нь ухаанаа алдсан сувилагч эмэгтэй чимээгүй л инээмсэглсэн түүнийг ширтэнэ.
Уг сувилагч эмэгтэйгээс ямар нэгэн зүйл асуугаад нэмэргүй гэдгээ мэдсэн Жэй зүгээр л өөрөө хайхаар болов. Тэр эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэх тасаг бүрээр, давхар бүрээр Жиаг хайн гүйх аж.
Хэдэн минут ингэж гүйсний дараа тэр Жиаг сэхээн амьдруулах тасгийн урд ийш тийш холхин алхаж байхыг олж харав.
"Жиа!"
JIA's POV
Жэйг харсан даруйд арай гэж татарч байсан нулимс минь дахиад л урсаад эхэллээ. Тэр над дээр гүйж ирээд, хоёр мөрнөөс минь зөөлөн бариад "утсаа яагаад авахгүй байгаа юм бэ?"
Би түүнийг ингэж асуухад л түргэн ирж Сонхүнийг авч явах үеэр яарч, сандарч, айсандаа утсаа Сонхүний гэрт мартсанаа саналаа.
"Сонхүний гэрт үлдээчихэж" хэмээн уйлсан чигтээ хэлэхэд тэр мөрнөөс минь зөөлөн барьсан чигээрээ дагуулж яван сандал дээр суулгаад "тэр яаж байна? Юу болсон юм?"
YOU ARE READING
Contract Husband
RomanceГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?