Арай гэж тайван амьдралаа эргээд олж автал бурхан хүртэл бид хоёроор наадаад байгаа юм уу гэлтэй. Минжигийн гэрийнхэн бизнесс эрхэлдэг тэгээд тэр нь гадаадад хүртэл салбартай болохоор аав ээж хоёрыг нь ойр ойрхон гадаад явахыг нь харж байсан ч энэ удаад өөр газар шинэ салбар нээж байгаа гээд миний найз охиныг Итали аваад явчих юм.
Ямар аав ээжээс нь харамлаад үлдээлтэй нь биш. Ууг нь энэ удаагын амралтаараа аялалд явах гээд бүр захиалгаа өгчихсөн байсан юм сан. Бид хоёр хоёулахнаа ч биш манай хамтлагынхан тэгээд найз охинтойнууд нь найз охиноо, таньдаг найзаа гээд ер нь нилээн өргөн хүрээний аялал зохион байгуулж байсан юм.
Онгоцны буудал дээр
Минжи "За тэгээд угаасаа 2 долоо хоночихоод л ирэх юм чинь дээ. Миний хайр найзуудтайгаа хөгжилдөөд байж байгаарай за юу?"
"Одоо тэгье даа, санаа нь зовоод байвал хэзээ ч хамаагүй залгаарай за юу. Дүрст дуудлага хийсэн ч би шууд авна за. Хайртай шүү, болгоомжтой яваад ирэхээр нь өөрсдөө аялалд явцгаая за юу."
Минжи "Ойлголоо, тэгвэл ирээд уулзъя. Алив явахаасаа өмнө нэг үнсчихье."
Уруул дээр нь үнсээд энгэртээ удаан гэгч нь тэвэрчихээд аав ээж дээр нь очоод бөхийгөөд гаргаж өглөө.
Буцах замдаа нөгөө хэдтэйгээ яриад маргааш хэдэн цагт хаанаас хөдлөх эсэхээ ярилцаад нэг шийдэлд хүрсэн хойноо гэртээ очиж бэлдэх зүйлсийнхээ жагсаалтыг толгой дотроо гаргалаа.
Минжиг Италид очсон хойно нь хэсэг ярьж ачаагаа нэг мөсөн баглаж тавьчихаад дүрст дуудлагаа дуусгамагцаа орондоо орон унтахаар болов.
"Манайхаан бүгд ирсэн үү?"
Ёнжүн "Бомгюү Стеф хоёр ирээгүй байна аа. Ирчихвэл эндээсээ хөдөлцгөөе, тэгээд ч бүгд автобусандаа ачаануудаа хийчихсэн юм чинь тэр хоёрыг ирэхээр нь шууд хөдлөхөд гайгүй байх аа."
"Ойлголоо, Сонү тэр хоёр луу залга даа бид нар бүр өөрсдөө тус бүрнээ хоцорч ирсэн байж энэ дундаас тэр нэг хоёр юм одоог хүртэл ирээгүй байна гэхээр арай л дэндүү хоцроод байгаа юм биш үү?"
Сонү "Заа, одоо залгаадхъя."
Дахиад 30 минут орчим хүлээсний эцэст тэр хоёр ирэхдээ шал нойрмог царайтай үс мүс нь сэгсийчихсэн нойргүй амьтад машинаасаа бууж ирлээ. Үгүй нээрээ, тэгж л их унтмаар байсан юм бол эндээ ирээд машин дотроо хийчихээд унтчихад яахав ээ дээ. Өчнөөн олон хүн хүлээлгэж байхаар.
YOU ARE READING
Deja Vu |PJS|
RomanceI remember the answer I finally found My future is you Say my name I'll hug you tight, as promised on first day 2024.04.23