Үл таних зочин

35 2 2
                                    

Раяли

Бид өрөөний гадаа сууж байтал хаалга онгойн, Хантер гарч ирлээ. 

"Тэр зүгээр үү?" гэж намайг асуухад Хантер толгой дохиод "Мэдээж" гэж хариулав. Алтан нүдтэй тэр залуу бурхан, цус болсон бээлий маскаа тайлж хаяад

"Гэхдээ түүнийг удахгүй шүүхийн харуулууд гянданд аваачих байх." гэв. Хантер надад нэг үнэмлэх тэмдэг шиг юм өгөөд

"Энийг үзүүлээд чи 11 давхарт гарч болно. Маргааш болтол энд байх гэж байгаа бол, чи 11 давхарт байсан нь хамаагүй аюулгүй. Бас үйлчлэгчид нь хэлээд хоол унд авчруулж болно." гэлээ.

Ингээд тэд алтан тэмдгийг надад үлдээгээд, өөрсдөө цонхоор гараад нисчихсэн.


Би үнэхээр их ядарч, турж үхэж, тугалын хашаа мөргөдөг дээрээ л байлаа. Өглөө надад харуулууд нэг аяга ус өгснөөс хойш юу ч идэж, уугаагүй шүү дээ. 

Би Хантерийн хэлснээр 11 давхарт гараад хоол захиалж идсэн. Үйлчлэгч миний захиалсан хоолыг авчрах үед бараг шөнийн 1 цаг болж байсан байх. 

Амьдралд хэзээ ч хоол тийм амттай байж үзсэнгүй. 

Тэгээд.. Хэрвээ Робин тэр тарианаас болоод хүн шиг болчихсон юм бол, тэр ч гэсэн өлсөж бас цангаж байгаа гэдгийг мэдэж байв.


Тиймээс би хоолноосоо саванд хийж боогоод, Робиныг олж өгөхөөр шийдэн өрөөнөөсөө гарлаа.

Цамхаг тэр чигтээ харанхуй бас эзэнгүй байлаа. Би гараад л хамгийн ойр байсан нэг бамбарыг авч бариад доошоо буудаг эргэсэн шат олоод түүгээрээ уруудсан.

Гяндан байгаа бол газар доошоо байгаа гэдгийг мэдэж байсан юм.

Би магадгүй B1, эсвэл B2 давхарт очсон байх, энэ үеээс гяндангийн хэсэг рүү ордог хаалга гарч ирсэн. Мэдээж маш сайн түгжиж, цахилгаан утсаар хамгаалсан байсан л даа.

Би дахиад доошоо буухад мөн адил гяндангийн хаалга байлаа. Гэтэл давхрууд доошоо үргэлжлээд л байдаг. Би ер нь аль хаалгаар орох ёстойгоо ч мэдэхээ байв.


Гэнэт энэ үед доороос дэнлүүний гэрэл наашилж байлаа. Одоо бүүр хаачих аргаа олж ядав. Хэрвээ харуул байвал түүнд Хантерийн тэмдэгийг үзүүлж болох юм байна гэж бодоод тэндээ зугаталгүй хүлээхээр шийдэв. Тэгээд гэрэл дөхөн ирэхэд дугуй шатны доор хэн наашилж байсныг би олж харсан.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now