EPISODE TWENTY THREE

532 63 39
                                    

JIA's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JIA's POV

Намрын сүүл сарын элч багатай нар нүүрэн дээр тусаагүй ч, хэн нэгний хэрэггүй дуудлаганд сэрчихлээ.

Утсаа хайн орныхоо хажуугын шүүгээг тэмтчиж байхдаа ямар нэгэн зүйл гараараа зөөлөн цохиод унагаачихав. Энэ үед л юу унагаасанаа харах гээд нээгдэж өгөхгүй байгаа нүдээ арай хийн нээхэд...

Новш гэж, энэ Жэйн өрөө юу??

Газарт тас хийтэл унасан зүйл рүү харвал гитар байх нь тэр. Хэсэг гацсан мэт хөдөлгөөнгүй хэвтэж байгаад зориглон хойш эргэж харвал Жэй унтаж байсан нь миний тэнэг таамгийг шуудхан л батлаад өгчихлөө.

Өчигдөр юу болсоныг санах гэж хичээж, үнэхээр бид хоёрын хооронд ийм зүйл болсон уу? гэх асуултыг өөрөөсөө байн байн асуухынхаа сацуу тайван гэгч нь унтах Жэйг ширтэн хэсэг хэвтлээ.

Удалгүй Жэйн зовхи хөдлөж, түүний сэрж буйг илтгэх аж. Тэр нүдээ нээн, хэд хэд цавчиж байснаа нүдээ жигтэйхэн том болгоод "чи энд юу хийж байгаа юм?"

"Би л асуумаар байна! Чи намайг согтууг далимдуулаад-!"

"Юу яриад байгаа юм?!"

Жэй орноосоо үсэрч босоод халаадаа шүүрч аван өмсөх бол би түүний хөнжлөөр биеэ ороогоод шуудхан л өрөө рүүгээ гүйлээ.

Бурхан минь, энэ бүхэн зүүд гэж хэлвэл би үнэхээр баярлана шүү. Би Жэйтэй дотносохыг хүссэн ч ийм хэмжээний биш шүү дээ!

Намайг шүршүүрт орж, нуруундаа цахилгаантай даашинзаа цахилгаандах гэж үйл тамаа үзэж байхад хэн нэгэн өрөөний хаалгыг зөөлөн тогшино. Бодвол үйлчлэгч л биз.

"Ор, ор" гэж хэлсэний дараа хаалга онгойж хэн нэгэн углаашаа чирсээр ард минь ирж зогсоод, даашинзны маань цахилгааныг татаж өглөө.

"Баярлалаа, У үйлчлэгчээ" гэсээр эргэж харвал У овогтон биш Пак овогтон байна!

"Чи миний өрөөнд юу хийж байгаа юм? Хаалга тогшиж орж ирэхэд яадаг юм бэ!" сандарсандаа ийн орилоход Жэй хаалга руу нэг эргэж харсанаа "би тогшсон шүү дээ"

Contract Husband Where stories live. Discover now