EPISODE TWENTY FOUR

599 70 28
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Тэд нар жаргатал тоглож, цаг хором мөч бүрийг хөгжилтэй өнгөрүүлсэн нь сайхан ч, сайхан өдрийн төгсгөлд хосуудыг хаврын сүүлийн ширүүн аадар бороо хүлээж байлаа.

Бороо асгарах үед хоёул ойрхон байх саравч руу уралдах шахам гүйж орон, Жэй нарийн бичиг рүүгээ арав гаруй удаа залгасан ч аль хэдийн ажлын цаг дуусчихсан, өнөөдөр Жэй ажилдаа ч очоогүй болохоор нарийн бичиг нь тайван гэгч нь дуг нойрондоо дугжирч буй шинжтэй.

Аргаа барсан Жэй Жонвоноос тусламж гуйж, өөрсдийгөө авхуулахаар болов.

Жонвоныг хүлээх зуур Жэй, Жиа хоёр сайхан уур амьсгалаа эвдэхгүйг хичээн хэн хэн нь нүүр дүүрэн инээмсэглэж, бие биенээрээ наргиа хийж байлаа.

Жиа ам хуурай байлгүй ярьж байхад Жэйн анхаарал яагаад ч юм түүний нүд рүү биш, даараад бага зэрэг өнгө алдсан уруул руу нь гүйх аж.

Залуу эхнэрийнхээ өнгөггүй, зузаан уруулыг чимээгүй ширтэж байхдаа Жиаг яриагаа зогсоон өөрийг нь ажиглаж эхэлснийг ч анзаарсангүй.

"Жэй! Уруул руу минь биш нүд рүү минь хар, ойлгосон уу?"

Жэй юу хэлэхээ мэдэхгүй бантаж байхад азаар Жонвоны ирчихлээ гэсэн зурвас түүний аминд оров.

"Жонвон ирчихсэн гэнэ ээ. Явах уу?"

Жиа бага зэрэг ярвайж "гэхдээ бороо нэлээд ширүүн байна шүү. Паркийн гарах хаалга хүртэл гүйнэ гэдэг хэцүү л санагдаж байна"

Жэй эргэн тойрноо харж байгаад юу ч хэлэлгүй саравчнаас гаран гүйхэд Жиа хэсэг гайхаж байснаа "муу зэвүүн амьтан! Ганцаараа, өөрийгөө аргалаад машин руу гүйчихэж байгаа юм байна л даа! Надад баригдвал үхсэн дээ, чи муу!"

Жиа ширүүн бороонд гүйх эсэхдээ нэлээд эргэлзэн зогсож байгаад газар ширтэн, гүнзгий амьсгаа авсаар гүйх гэхэд урд нь хэн нэг замыг нь хаан зогсоно.

Contract Husband Where stories live. Discover now