EPISODE TWENTY FIVE

592 76 26
                                    

Жиад мэдрэгдэх хэтэрхий халуун энергээс болоод тэр зүүднээсээ сэрэхээс өөр аргаггүйд хүрэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жиад мэдрэгдэх хэтэрхий халуун энергээс болоод тэр зүүднээсээ сэрэхээс өөр аргаггүйд хүрэв.

Түүнийг нүдээ нээмэгц харагдсан эхний зүйл нь түүнийг чанга тэвэрч буй Жэй байх нь тэр. Энэ дүр зургийг харсан эмэгтэйд гайхширал, тайвширал, сандрал гэх мэт мэдрэмжүүд холилдох шиг л санагдана.

Жиа хэсэгтээ Жэйг унтаж буй төрхийг ажиглан, түүний тэвэрт хэвтэж байгаад одоо л нэг юм Жэйн биеийг халуу шатаж байгааг анзаарлаа.

Тэр Жэйн дух, хүзүү, хацар мөн нуруунд нь хүрч үзэхэд түүний гарыг ч түлж мэдэхээр тийм халуун байсныг мэдрээд Жэйг халуурч байгааг ойлгов.

JIA's POV

Би түүнийг хэдэнтээ сэгсрэн сэрээгээд "чи халуураад байгаа юм уу?" гэж асуухад Жэй нүдээ нээлгүйгээр, сулхан "үгүй ээ" гэх нь тэр.

Өчигдрийн хүйтэн, аадар бороонд нүцгэн гүйсэн болохоор даарсан бололтой. Надаас болж байгаа юм...

Дөнгөж үүр цайж байсан болохоор нойроо бус Жэйн эрүүл мэндийг бодон бослоо. Үнэнийг хэлэхэд босмооргүй л байсан. Жэйн тэврэлтэнд хэвтээд л баймаар...

Доош нэг давхар луу буун гал тогоонд орвол У үйлчлэгч аль хэдийн сэрчихэж.

"Өглөөний мэнд, эзэгтэй. Сайхан амарсан уу?" гэхэд нь би инээмсэглэн чимээгүй л толгойгоо дохилоо.

"Дахиад жаахан унтахгүй яагаад ийм эрт сэрсэн юм? Би дөнгөж өглөөний цай бэлдэх гэж байлаа"

"Зүгээр дээ... ирсэн зочинд л өглөөний цай хийгээд өгчих. Би өөрөө Жэйд хоол хийж өгье. Жоохон халуураад байх шиг байна" хэмээсээр хоол хийх материалаа бэлдэж байхад У үйлчлэгч над руу жигтэйхэн сонин харан зогсоно.

"Эзэгтэй, гэхдээ та арай л хурдан дасаад байгаа юм биш үү?" хэмээн тэр шивнэн асуухад нь түүний үнэн гэдгийг ойлгосон ч эсэргүүцэх эсвэл зүрх сэтгэлийнхээ явж буй замыг өөрчлөх ямар нэгэн оролдлого хиймээргүй байна.

Contract Husband Where stories live. Discover now