AUTHOR's POV
Сөүлд шөнө дунд болж, өвлийн хамгийн догдлуулам ганц зүйл болох цагаан цас бударч байлаа. Зул сар болоход хоёрхон хоног үлдчихсэн болоод ч тэр үү хүн бүр, өвөлд дургүй байсан Жиа ч мөн адил хорин тавны өдрийг тэсэн ядан хүлээнэ. Гэвч Жэйд бусадтай адил зул сарыг бодож, догдлох ч зав байхгүйгээр ажилдаа улайран шөнө дундад шинэ төсөл дээр хяналт хийн суух аж.
Хаалга тогших чимээнээр Жэй ажлаасаа анхаарлаа салган, бодит байдал дээр буцаж ирээд ширээн дээрх цагаа харвал аль хэдийнээ үүрийн дөрвөн цаг болчихож. Тэр ч өөрөө мэдээгүй байж байгаад ажлын ширээнийхээ ард зургаан цаг суужээ.
"Одоо хүртэл ажил чинь дуусаагүй юм уу?"
Нойрмог, үс нь бага зэрэг сэгсийсэн Жиа нөхрийнхөө ажлын өрөөнд орж ирэн ийн чимээгүйхэн асуухад Жэй нүдний шилээ тайлан, ядарч, улайсан нүдээрээ Жиа руу хайр дүүрэн харцаар ширтэнэ.
"Яагаад сэрчихсэн юм бэ? Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу? Өлссөн юм уу?"
Жиа толгойгоо сэгсрэн "зүгээр л хальт сэрсэн чинь чи хажууд байхгүй болохоор сэрчихсэн юм... одоо унт аа. Маргааш өглөө эрт хуралтай биз дээ?" хэмээн санаа зовонгуй хөмсгөө зангидахад Жэй инээмсэглэн толгой дохиод "ойлголоо, одоо унтлаа. Түрүүлээд орондоо ороод хэвтэж бай"
"Өнөө орой хадам аав ээжтэй оройн хоол идэх ёстойг санаж байгаа биз дээ? Хоцорвоо"
Жэй гайхан Жиа руу хэсэг ширтэж байгаад, дагзаа майжин "х-...хэзээ тийм зүйл ярьлаа?"
"Өдөр ярьсан шүү дээ. Нойргүй ингэж олон цагаар ажиллаад байхаар ой тогтоолт чинь муудаж байгаа бололтой. Би тархины бэлдмэл захиалчихъя" хэмээн Жиаг инээн хэлэхэд Жэй чимээгүй л хариу инээгээд толгой дохино.
JIA's POV
Дахиад уу?...
Дахиад мартчихаж байгаа юм уу?...Яагаад?...
Яагаад сүүлийн үед Жэй ингэж их юм мартаад байна?...Сонхүн... Сонхүн шиг биш байгаа?
YOU ARE READING
Contract Husband
RomansaГэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?