Хүсэл

56 10 1
                                    

Урван тэрслэгчийн гэр бүл болох Чүэ Хансолын гэр бүлийг цаазаар авах ялыг хэрэгжүүл.

..

Харийн тагнуул болох Чүэ Минаг цаазаар авж, бусад олонд анхааруулга болгон толгойг нь ордны гадна өлгөсүгэй.

..

Надад дутах юм байгаагүй ээ.

Язгууртан айлын отгон охин болон мэндэлж, халамжаар ургаж хайраар нахиалж байсан юм.

Эцэг минь хааны үнэнч анд, улсын сайд байсан бол эх минь гоо сайтай нэгэн байсан. Хоёр ах минь цэргийн жанжин, нэр сайтай оточ ба ганц эгч минь хорвоод хосгүй төрхтэй нэгэн байлаа.

Харин би сэтгэлт нэгэнтэйгээ ханилан сууж, харь оронд хүндлэн дээдлэгдэх хатан нь болсон хувьтай хүн.

Гэвч мунхаг миний хүсэл гэр бүлийг минь хүйс тэмтрэнэ гэж даан ч санасангүй.

Урвагч цол зүүж эцэг эх, элгэн садан минь бүгд цаазлуулав.

Ердөө харийн хатны угсаа хэмээж тэднийг минь хороочихсон.

Гагц тэгээд дууссангүй эр нөхөр минь намайг хөсөр хаяж , бүхнээ зориулсан эзэн улс минь намайг тагнуул хэмээж яллан хороов.

Хэрэвзээ дахин ганц л боломж олдвол ядаж гэр бүлээ л хамгаалахсан.

-gua

One more timeWhere stories live. Discover now