Chaud comme l'enfer

63 11 0
                                    

Анхааруулга: Энэ хэсэгт насанд хүрэгчдийн хэсэг агуулагдсан бөгөөд хэт эмзэг болон унших дургүй хүмүүс алгасахыг хүсье. Анхааруулсан ч уншаад ямар нэгэн зүйл болсон тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Гэр бүлийн цайллага эхэлж бүгд нэг том ширээн дээр гэр бүл гэр бүлээрээ хуваагдаад суучихсан манай Аав Хысины аав хоёр л юм ярьж инээлдээд эхнэрүүд нь бас бус зүйлс яриад чимээгүй сууж байгаа хүмүүс нь Хысин Ханыл бид гурав л байх шив дээ. 

Нээрээ л бодоод байхад хоёулаа адилхан И овогтойн дээр Хысин Ханыл гэхээр яаж ч сонссон ах дүүс шиг сонсогдож байгаа юман дээр яагаад мэдээгүй юм бол.

Цайллага ч дуусах тийшээ хандаж И захирал миний талаар жигтэйхэн яриад эхлэв.

И Дү Шиг "Тэгэхээр хоёр хүүхдүүд маань хангалттай л том болчихсон гэж бодож байна. Тэгж байгаад сүйг нь тавиулах уу даа?"

Жэй аав "Тэглээ тэглээ. Манай хүү ч сүүлийн үед компанийн ажилд идэвхтэй оролцоод байгаа. Яаж ч бодсон цаг нь ирсэн юм шиг байна."

И эзэгтэй "Ханиа, нөгөө яариад байсан юм аа хэл. Хысины талаар."

И Дү Шиг "Аан тийм шүү дээ. Хөгшин толгой золтой мартчихсангүй. Нэгэнт хоёр хүүхдийнхээ сүйн ёслолыг хийх гэж байгаа юм чинь том хүүгийнхээ сүйн ёслолыг нэгтгээд хийчихвэл ямар вэ гэж бодогдлоо."

Жэй "Хүүе байж бай даа. Ааваа юу болоод байгааг тайлбарлаад өгөөч. Юун сүйн ёслол вэ? Хэн хэнтэй сүй тавих гэж байгаа юм? Би найз охинтой шүү дээ. Өмнөх уулзалтан дээр тодорхой гэгч нь хэлсэн санагдах юм."

Жэй ээж "Миний хүү, чи зөвшөөрөхгүй байсан ч энэ чинь хоёр талын эцэг эхчүүдийнх нь амлалтан дээр бүтсэн өндгөн сүй. Зүгээр л үгүй гэж хэлээд сүйтгэчих зүйл биш. Чамайг ямар нөхцөл байдалд байгааг чинь ойлгож л байна л даа. Гэхдээ чи ч бас биднийг ойлгох хэрэгтэй."

Жэй "Энд ерөөсөө ч ойлгох юм алга байна шүү дээ ээжээ. Компани удирдаж явуулах ямар их ажиллагаатай хэцүү ажил гэдгийг нь мэднэ. Багаасаа л энэ ажлыг хүлээж авахын тулд бүхнээ дайчилсан. Тийм байж одоо чимээгүй суугаад зүгээр л хуримаа хүртэл шийдүүлэх гэж үү? Үгүй ээ, би хий гэсэн бүхнийг чинь хийж чадна гэхдээ энэ лав биш."

Жэй аав "Яг ямар охин болчихоод чи салахгүй зууралдаад байгаа юм. Сал гэж хэлээгүй ч өөрийнхөө үүргийг ухамсарлаад салах ёстой гэж бодсонгүй юу хүү минь."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 11 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Deja Vu |PJS|Where stories live. Discover now