"Сөнөж мөхсөн дэлхийд үлдсэн цор ганц өрөөсөн хөл нь алт,алт.. бүхэлдээ цул металл төмрөн хүн мандатугай. Мандатугай!!""Мөнхийн улсын хүмүүс мөнхийн бус улсын амьтай амьсгалтай болгоны өрөөсөн хөлийн тасар татан авч өөр шигээ алтан хөл хийж өгөөч."
Сахал үсэндээ баригдсан жижигхэн өвгөн галзуу солиотой аятай энэ хэдэн мөрийг давтан чангаар орилоно. Бүгд түүнээс зайгаа барьж жаал жийрхэх аядах харагдлаа. Өвгөн ухаан жолоогүй амандаа байн байн тэвдэх нь одоо хүмүүсийг залхаагаад эхэлжээ.
Энд нэг хүн харин ухаангүй ном унших зуураа түүртэй өвгөнийг анх байдаг л архичин гэж санасан ч өвгөнөөс спирт үнэртэхгүй нь дээр архины хамааралтай хүнээс ангид тийм нэг солио өвчин туссан аятай хэсэг ажигдлаа. Угаас сониуч хүн болохоор тэр үү? Эхэн үедээ төвөгшөөж байсан өвгөний үгс одоо хачирхалтай санагдаж, байдаг л солио өвчтэй хүн гэхэд төсөөлөл нь том хэлэх үгсэн ч энгийнээс өөр. Би магад жаахан өөр байхалдаа зүгээр л галзуу сонсогдохын мэдэх ч энэ өвөө арай харь гарагаас ирээгүй байгаа аль эсвэл ирээдүй-гээс. Яг л бүгдийг туулсан аливаа нууц бас этгээд сонинийг мэдэх юм шиг. Хажуунаас харин хамт яваа найз маань шивнэн " Харваас номын солио байх, чи ч бас энэ байдлаараа солио тусах байх шүү." хөхрөн хэлэх үгсэдэд нь би гэдэс лүүн хүчтэй цохилтоор хариу барихад харин " Үнэн шүү. Чи сүүлийн долоо хоног хэдэн цаг унтсан бэ? 12 цаг хүрэх үү! Өдөрт 1 ээс 2 цаг унтаад үлдсэнд нь хичээлээ хийж дипломоо судлаад л. Гэхдээ ийм байдлаар удаан явбал чи тэр өвөө шиг галзууран гэдэгт итгэлтэй байна."
- Чи харин ийм байдлаар байвал төгсөж чадахгүй байх шүү!, хичээл дээр унтсаар л даалгавраа ч хийхгүй үнэхээр юунд тийм итгэлтэй болохоор ийм амар тайван өдөр хоногийг өнгөрүүлдэг юм бэ?
" Тэнэгийн дотор уужуу гэдэг нь л байх. Би мэдэж байгаа хийх ёстойгоо гэхдээ хийх гэх үед хөл гар минь бүхэлдээ миний эсрэг өөр хүн шиг болчихдог. Ойрд хаана ч очсон нойр хүрээд их унтаад байгаа ч ядраад бас ингэж өдөр хоногоо аргацааж өөрийгөө хуурахаас залхаж туйлдаад байна"
- Би чиний уянгын халилтай биеэ өмөөрсөн үгэнд чинь ямар хариу үйлдэл үзүүлэхээ үнэхээр мэдэхгүй юм. Хүн өөрийгөө л түгжиж амрааж орхидог. Залхууралыг өөрөө цаг минут тутам бий болгож, тайван бүсдээ бүх зовнилоо хав дараад юу ч бодохгүй хүсэхгүйгээр хоосон хугацааг өнгөрөөж эрх биш тэнэг биш болохоор адаг сүүлд нь дандаа харамсаж халаглаж өөрийгөө ямар тэнэгийг зүхэн хараадаг байх л даа. Тиймээс эхэл, хий, зүтгэ." Шинэхэн эрдэмтэн маань ахиад л үглээд эхэллээ. Тиймээ би мэдэж байна И Мину"
- Тэнэг Банчан.Бид хоёрын ийнхүү ярилцах зуур өнөөх өвгөн алга болчихож, буух буудал нь ирээд буусан бололтой.
Орой очоод хэсэгтээ л өвгөний байн байн давтсан хачин үгсийг санан юу болох талаар бодлоо. Гэвч хариулт байхгүй болохоор өөрийнхөө хариултын олох ёстой өөр зүйлс буюу гэрийн даалгавараа эхлүүлэв. Цаг явсаар эргэсээр цагны чаг чаг хийх дуу л сонсогдох аниргүйд хичээлээ хийсээр эрдэм шинжилгээний ажилууд ч уншиад нэг л мэдэхэд үүрийн 4 цаг болжээ. Ууг нь нойр сүртэй их хүрэхгүй байгаа ч өдөр найзынхаа хэвийн хэмжээнээс хэтэрхий бага унтаж байна гэж үгэлж байсныг санаад дөрвөн цаг унтаад авья гэж бодон орлуугаа зүглэнэ.Түүний амьдрал угаас ийм энгийн бас жаахан уйтгартай. Өглөө эрт босоод хичээлдээ яваад, өдөр цагийн ажил хийж, орой нь ирээд даалгавраа хийнэ. Дундаа хоёр удаа хоол идэж, өдөрт нэг хүндрэнэ. Найз нөхөд ч их байхгүй нь дээр гэрийхэн нь хол тосгонд байдаг. Хааяа хань болдог ахлах сургуулийн найз БанЧан л байгаа. Хүмүүстээ өөрөө ч нээх дотносох, найзлах хүсэлгүй бас завгүй хойно энэ нь түүнд хэзээ ч асуудал мэт байсангүй.
YOU ARE READING
15/20
Science FictionГазар доор байгуулагдсан асар том дэлхий. Цөмийн халуун гэж бодож байсан уу? Тэгж сонсож байсан уу? Чиний төсөөлөөгүй дэлхий чиний эсрэг эсвэл чиний төлөө.