Дарс хундаглахыг хүссэн ч хундага алга
Бороонд норохыг хүссэн ч үүл алга
Хуурамч бсан ч хамаагүй энэ л мэдрэмж
Гоо үзэсгэлэнтэй учраас би дурласан.
Улаан дэлбээтэй ягаан сарнай
Үндэсээ өөрөө идэх өргөст иш
Тэнгэрт ургасан анхны сарнай чи
Эрдэнийн чулуу шиг жижигхэн бас чамин
Чи нэг л өдөр миний дэргэд байсан бол
Өөр зүйл мэдрэхийг хүсэхгүй би шуналгүй
тэр л дэлбээг үнэрлэхийн тулд
Тэнгэрлүү би алхална
Хамгийн чимээгүй дуу хоолой
Хамгийн анхилам хоосон
Хамгийн их дурсамжтай өнгөрсөн
Чи магадгүй намайг санахгүй