Бяцхан охин байхаасаа л эхэлж энэ сургуульд сурахыг мөрөөдсөн юмсан, ингээд биелэлээ олчихно гэж хэн санах билээ. Хаалгыг нь нээж орох тэр мөчөөс эхлээд л бүх зүйлс үлгэрийн мэт гайхамшигтай санагдаж догдолсондоо хурдан хурдан цохилох зүрхээ аргадан дээр нь гараараа дарсаар нэг хоёр алхамаар урагшилна. Энэ эсвэл зүүд юм болов уу? Инээд алдан хацраа дарсаар эхний хичээл орох ангиа олоод дундах суудалд суулаа. Хэтэрхий догдолсоноос болсон уу? Эсвэл бусад хүүхдүүд удаан байснаас ч юмуу би тэр ангид орж ирж суусан анхны хүүхэд нь байсан юм..
Удалгүй хүүхдүүд ганц нэгээрээ нэмэгдсээр анги бараг дүүрч би одооноос эхлээд 4 жил хамтдаа нэг ангид суралцах хүүхдүүдтэй танилцан инээд алдан сууж байтал хаалга онгойх тэр үед би яагаад ч юм эргэж харлаа. Цүнхээ нэг мөрөндөө тохон үүрсэн женсин хүрэмтэй хөвгүүн чихэвч зүүж алхсаар нэгдүгээр эгнээний эхний суудалд суугаад нүдээ аньчихлаа. Түүнийг илүү сайн ажиглаж харах хүсэл дотроос минь ундран би яагаад ч харцаа түүнээс холдуулж чадсангүй. Соронз мэт л тэр миний сонирхлыг татан бяцхан инээмсэглэл нүүрэнд минь тодроно. Тэр нүдээ аньж хойд ширээгээ налан суухдаа толгойгоо үе үе хөдөлгөн хөлөө шалан дээр товшино. Сонсож байгаа дууныхаа хэмнэлд хөдөлж байгаа бололтой. Түүнийг ийн араас нь ширтэж суухад толгойд өөрийн эрхгүй орж ирсэн бодол гэвэл: Тэр их царайлаг юмаа...
Гэнэт түүнийг чихэвчээ аван эргэж харахад би сандарсандаа бараг л огил харайх шахан дэмий л доошоо харж долоовор хуруугаараа тойрог зуран суулаа. Энэ бол сандархаараа эсвэл худал хэлэхдээ үгүй ер нь ямар нэг зүйл буруугаар эргэх үед хийдэг үйлдэл минь байгаа юм.. түүн лүү аажуухан хүзүүгээ эргүүлэн нүднийхээ булангаар харахад тэр ашгүй эргээд өмнөх шигээ сууж байлаа. Одоо л нэг тайван амьсгал авч чадах нь....
Би яагаад ингэтлээ сандарснаа тайлбарлаж чадахгүй нь.. хэрвээ тэр эргэж харахдаа над руу харсан бол би эгцлэн харж чадсан бол.. бид харц тулгарах байсан.. ингэж бодмогц л зүрхэнд ойлгомжгүй мэдрэмж төрнө. Яг л гижиг хүрч байгаа юм шиг.. эсвэл үүнээс ч сайхан мэдрэмж..
Үүнийг бас л би тайлбарлаж чадсангүй.. энэ ямар гээч зүйл юм?
Анхны сэтгэгдлээр бусдыг шууд дүгнэж болохгүй. Хүмүүс гаднаа ширүүн, зоригтой, юунаас ч айдаггүй юм шиг санагддаг ч тэд дотроо халуун дулаанхан сэтгэлтэй байдаг юм. Хүн болгон л өөрийнхөө үнэн төрхөө бусдаас нуудаг. Учир нь тэд амархан шархлаж болно гэдгээ бусдад мэдэгдэхийг хүсдэггүй юм..
If you wanna read more.. please vote and comment on this chapter :)
YOU ARE READING
The 8th Bench (Дууссан)
FanfictionТэр үнэхээр ховор ярьдаг хүү.Тэр өөрийнхөө насны хүүхдүүдтэй хөгжилдөхөөс илүүтэйгээр өөрийн гэсэн чимээгүй газарт математикийн томъёотой л ороолцолдох дуртай нэгэн гэвч би.. ОРЧУУЛГА! orginal version on : AFF