Бид өглөө нь сөүллүү явцгаалаа. GD, TOP-той авах зураг авалтыг YG энт дээр авна гэсэн. Замаараа гэртээ очин гялс усан орчихоод, хувцасаа солин гэрээс гарлаа.
Эхлээд GD-тэй цуг байх хэсгийг авна. Харин дараа нь TOP-той. Нүүр будгийн өрөөнд орон будгаа хийлгэлээ. Хөнгөхөн суурь крем, хөмсөг бага зэрэг будан, уруулыг харин улаанаар будаж хувцаслах ээлж болов. Надад өгсөн хувцас нь баавгайны чихтэй бас сүүлтэй маш том цамц, доогуураа мини шорт, цагаан цэнхэр кет. Өөрийгөө толинд хараад баахан шоолж инээв. Би чинь уг нь байнга хар савхи, сул подволка, хар эсвэл цагаан кет, жинс өмсдөг.
"Тэгэхээр GD-гын сонирходог охин иймэрхүү юм биздээ" гэж бодон инээд хүрээд байлаа. Тэгтэл ард хаалга онгойн менежир бэлэн болсоныг мэдэгдэхээр орж ирэв. Би ч гаран залуусын хажууд очин зогслоо. Тэдэнд миний хувцаслалт бас л сонин санагдсан бололтой. Бүгдийнх нь нүд гурвалжилчихав.
GD: Заза бэлэн болчихсон байгаа юм чинь ажилдаа орцгооё! Тэнд тайз засчихсан байгаа, уг нь гадаа гудамжинд хийе гэж бодсон чинь зураг тарсанаас болоод хүмүүс билний ажилд саад болоод байх байх гээд энт. дээр хийхээр болсон. Чи зүгээр л хөгжилтэй байхад болно.
Би: Ойлголоо, гэхдээ заавал ийм хувцас өмсөх ёстой юм уу? Энэ арай л юм биш үү!!!
GD: Яасан хөөрхөн л хараглаж байна шдээ, чи их эгдүүтэй харагдаж байна. (дээшээ харах)
VI: Ах нэг л биш дээ?
GD: Хоош чшшшш
Биднийг зураглаач дуудан бид зураг авалтаа эхлүүллээ. Нээг их хэцүү биш бил 2 бэлдсэн талбайгаар тойрон алхана. Тэр хоорондоо инээлдэж, яг л хосууд шиг байх ёстой. Бид алхангаа янз бүрийн зүйл ярилцлаа.
Би: Чамд ийм стилтэй охин таалагддаг юм уу? гээд доошоо хувцаслуугаа харлаа.
GD: Энэ зүгээр л... хөөрхөн байгаа биздээ... надад яг ийм тийм гэсэн сонирхол байхгүй ээ... зүгээр л... эгдүүтэй байх үедээ эгдүүтэй байж, ширүүн байх үедээ ширүүн байж чаддаг нэг ёсондоо үргэлж өөрийнхөөрөө байж намайг дуучин мөнгө, нэр алдарт минь биш зөвхөн Jiyong гэсэн хүнд минь татагдаасай гэж хүсдэг. Харин чи?
Би тэрнийг ингэж хариулна гэж бодоогүй тцл би хэсэг бодлогоширов.
GD: Хөөе би энд байгаа шүү! гээд нүүрний урдуур гараа саваллаа.
Би: Надад ч гэсэн зөвхөн өөрийнхөөрөө байж чаддаг, би хажууд нь байхдаа тайван, бас өөрийнхөөрөө байж чадах тийм л хүн надад хэрэгтэй.
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...