Өглөөний хурц нар төөнөсөөр нүдээ нээлээ. Толгой өвдөж, дотор муухайрна. Босох гэтэл араас хэн нэгэн хүчтэй татан, цээжиндээ наан тэврэв.
" Би хэнтэй? о.О хэн юм бол?" гэж бодон эргэж хартал TOP нойрмог нүдээр өөдөөс хальт харж мишээсэнээ буцаад нүдээ аниад хэвтээд өгөв.
"Тэгэхээр би урд шөнө TOP-той хамт... -_- Азаа минь дээ юу л хийчихэв дээ! Өчигдөр даанч төрсөн өдөр гээд их уугаад байсан юм аа" гээд өөрийгөө харааж байх хоорондоо TOP-луу ширтэж байгаагаа ч анзаарсангүй.
TOP: Харахаа болихгүй юм уу? Эвгүй байна :)
Би: Аан за (буруу харж хэвтсэнээ) юу... ер нь би бослоо гээд өндийх гэтэл
TOP: Түрхэн зуур ингээд хэвтчих, гоё байна...
Би: Зо...
TOP: Битгий ингээд бай (инээх)
Би: Юу?
TOP: Чи ичээд байна шд, бүх зүйл зүгээр болохоор битгий хөндий байгаад бай
Би: Юу нөгөө... яаж ичэхгүй байхын урд шөнийнхөө явдалыг ч санахгүй байхад... ( гараараа нүүрээ дарахад TOP өндийн дээрээс хараад
TOP: Санахгүй байнаа???
Би: Тиймээ юу ч санахгүй байна ((((
Тэр нэг л баргар царайлан орноос өндийн хувцаслаж эхэллээ. Харин би босъё гэсэн ч хувцас ойрхон харагдахгүй байхаар нь TOP-г гартал түр хүлээн хэвтэхээр шийдэв.
TOP: Хэрэв... хэрэв... санавал, бидний хооронд болсон яриаг санавал надлуу... тэр үед утасдаарай гэсээр гарч явав.
"Өчигдөр орой бид юу ярилцсан болоод тэрний царай гэнэт хувирчихав. Би ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм болов уу? Яагаад гэнэт ийм юм болчихвоо! Өчигдөр л том том дугараад товчоо хэнд өгөхгүй гээд байсан... хүн ингээд байж байх гэж" гэсээр босож шүршүүрт орлоо. Толинд өөрийгөө харахад шартсан хүний царай гэхэд харин ч дажгүй шүү. Гэтэл... миний хүзүү, цээж!!! Юу вэ? о.О шимэгдчихэж... Хэсэг харж зогсож байгаад аль болох битүү цамц өмслөө.
TOP-н талаас:
Гадаа гартал Азаа найган зогсож байв. Түүнийг гэрт нь хүргэж өгөөд араас нь харж байх үед дотор нэг л хоосорчихсон юм шиг мэдрэмж төрлөө. Уучихсан байсныг ч хэлэхүү зориг орон түүнийг тэврэн үнсэхэд харин ч тэр намайг зөрүүлэн үнслээ. Бид гэрт нь орон юм ярилцаж байгаад өөрийн эрхгүй тэрэнд би сэтгэлээ илчилэн сууж байв. Өөрийгөө гайхсан ч үргэлжлүүлсээр л... Гэнэт тэр босож ирэн намайг үнслээ. Бид үнсэлцсээр тэрний өрөөнд орж ирэхтэй зэрэгцэн хувцасыг нь тайлж орхив. Энэ бүхэн яг л бид 2н тоглосон клип шиг байна гэхдээ илүү халуухан бас бодит мэдрэмжтэйгээр... Би түүнээс хүссэн бүхий л зүйлд нь хүрч, мэдэрч байлаа. Тэр миний төсөөлж байснаас хэд дахин тачаангуй бас эмэгтэйлэг юм. Хазах, базлах тоолонд энэ бүхэн тэрэнд таалагдаж байгаа бололтой зөөлхөн гиншинэ. Би тэсэлгүй түүнийг эрээн болтол нь шимчихсэн байв. Миний бас нэг муу зуршил -_- Гэхдээ тэр ч дургүйцсэнгүй харин ч намайг зөрүүлэн аяархан шимэн, хумсаараа маажилна...
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...