Хотын А зэрэглэлийн гэх тодотголтой бүсэд 4 давхар том сүрлэг хотхон бусдаас онцгой харагдана. Тийшээ нэвтрэх зам ердөө л ганц булан тохой бүрт өндөр зэрэглэлийн хамгаалалттай мөн хаашааны үүднээс эхлэн хамгаалагчид ч хүрээлэгдсэн харагдана.
Сургуулийн үүдээр орж ирж байгаа машинууд бүгд л дээд зэрэглэлийн чамин хар машинууд байх бөгөөд бүгд эгнэн зогсож дотроос нь нэг ижил дүрэмт хувцастай хүүхдүүд гарч ирэн ихэмсгээр алхацгааж байлаа.
Энэ бол Солонгостоо гэлтгүй Дэлхийд номер нэгт ордог Star Town корпорацийн харъяа Star Town High School дээд зэрэглэлийн хувийн сургууль юм. Энд зөвхөн Солонгосын баячууд, улс төрчид, алдартнууд гэх мэт олны танил хүмүүсийн хүүхдүүд л сурдаг нэг ёсондоо олигархуудын сургууль юм. Дотроо маш өндөр зэрэглэлийн харуул хамгаалттай болохоор энд болж байгаа бүхэн хэзээ ч гадагшаа задарч байгаагүй.
Миний талаас
Өдөр бүр л нэгэн хэвийн нэг ижил замаар явсаар дасал болсон байлаа. Гэхдээ уйтгартай. Жолооч хаалга онгойлгож өгөхөд сургууль руугаа харан санаа алдаад өчигдөр дуусгаж чадаагүй Харри Поттерийн сүүлийн ботио гаргаж ирэн зогссон хэсгээсээ эхлэн үргэлжлүүлэн уншсаар алхлаа.
Би хэзээ ч эргэн тойрондох зүйлсийг анзаардаггүй. Анзаархыг ч хүсдэггүй. Би чимээ аниргүй орчинд дуртай. Гэхдээ сургууль дээр хэзээ ч миний хүсэл биелэхгүй байх. Хүүхдүүд хоёр гурваараа нийлж өөрсдийнхөө тухай, өчигдөр юу идсэн, хэнтэй уулзсан, ямар хувцас өмссөнөө ярьдаг ч надад энэ нь тийм ч сонирхолтой зүйл биш. Дуу сонсдоггүй хэдий ч хүүхдүүдийн чимээ чихэнд тээртэй, ном уншихад минь саад болдог болохоор утсан дээрээ түүний татаж өгсөн ганц дууг үргэлж сонсдог уйтгартай хэдий ч дасал болсон тэр дуу. Өөрөө ч мэдэлгүй нэг мэдэхэд цээжээрээ бүх үгийг нь мэддэг болчихсон байсан.
Хүүхдүүдтэй ч харьцахыг хүсдэггүй болохоор үргэлж дуугаа хурааж хүн яриа өдөхөд зүгээр л сонсож чимээгүй суудаг. Чимээгүй байдал надад таалагддаг.
Би бол өөрөө анир чимээгүй.
Хүүхдүүд намайг их зантай гэж ярьдаг ч магадгүй би тийм байх. Тэр ч бас тэгж хэлж байсан.
Номондоо орон шимтэн уншиж байхад хэн нэгэн намайг мөрлөн анхаарлыг минь сарниулан ном минь газарт унахад би үл ялиг хөмсгөө зангидан газарт хэвтэх ном руугаа ширтлээ.
Намайг мөрлөсөн хүн эргэж харан: Oops, Sorry!!!!
Тэр миний номыг газраас авч өгөх гэхэд би: Битгий хүр! *шивнэх*
ВЫ ЧИТАЕТЕ
/Дууссан/ ♀Girl x Friend♂
FanfictionГол дүр: Бэк Эрёон, Бён Бэкхён Төрөл: Ахлах сургууль, хайр дурлал