~~Анхааруулгын тэмдэг~~
No.1"MAFIA" үүнийг харсан хүн болгон хэсэг бүлэг хар хослолтой, бөөнөөрөө явдаг хүмүүсийг төсөөлдөг. Мэдээж энэ түүхийг бичих гэж байгаа Ий Бёонхон гэгч би БНСАУ-ын нууц, томоохон мафуудын нэг болох TEEN TOP-ын Gangster юм.
Манай бүлэгт Casanova, Don-Juan, Playboy, Lady-Killer, Womanizer, Gangster гэсэн 6 төрлөөрөө алдартай 6 залуус байдаг билээ.
Халуухан дээрээс нь олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон би тоглох нэгнээрээ тоглочихоод бүүр бүтэхгүй хэсгийг нь хөнөөнө. Ихэнх хүмүүс намайг болон биднийг мэдэх хэдий ч айж зугтахаа мэдэхгүй наашаа зүглэдэгийг нь яалтай билээ. Үхлээ хүсдэг нь тэр юм болов уу?
~~~~Шөнийн 2 цаг~~~~
Сөүл хотын Гангнам дүүрэг анир чимээгүй. Хар хурдаараа давхих мотоциклын дуу л шөнийг сэргээнэ. Мотоцикл 710-р байрны өмнө ирээд тоормослон зогсоход дээр сууж явсан залуу хамгаалалтын малгайгаа тайлан бариад хонх дарлаа.
____: Хэнтэй уулзахаар ирэв?
Залуу: I'm Mr.Gangster who is the member of TEEN TOP. (TEEN TOP-ын гишүүн ноён gangster байна)
Үүдэн дээр зогсож байсан боргил хоолойтой залуу хоолойгоо засаад
____: Юу гээч залуу минь? Хүний нэр бариад том ярихаа больчихвол яасан юм?
Залуу: Hahaha! Дурангаараа нэг хараад үзэх үү?
Хамгаалагч эр дуранд ойртон харвал буу тулгасан байх бөгөөд ойртон харсныг нь мэдсэн өнөөх мотоциклтой залуу гохоо дарав...
Тун удалгүй хаалгыг хэн нэгэн нь онгойлгоход үүдэн дээр зогсож байсан мотоциклтой залуу орж ирээд хамгаалалтын малгайгаа хажуудаа байсан ширээн дээрээ тавьлаа.
Don-Juan: Цагийн хуваариасаа эрт ирлээ шүү! Тавтай морил
Gangster: Амаа тат! Хаалгаа хурдан нээхгүй яасан юм.
Don-Juan: Хаалгаа удаан нээлээ гээд хэд дэх хамгаалагчийг минь буудаж байна аа? Гомдмоор л байна шүү
Gangster: Тэр надад хамаагүй. Бусад нь хаана байна?
Don-Juan: Гэр гэртээ л байж таараа. Цаг хэд болж байсан гэж бодоов?
Gangster: Бүгдийг нь дууд! Бидэнд асуудал тулгарлаа
Don-Juan: Асуудал гэнээ? Чиний амьдралд тохиолдох томоохон асуудлын нэг нь чиний өөдөөс хараад зогсож байхад юу ярьж байна аа?
Gangster: Warning Sign!
Don-Juan: Хараал идсэн Англиар ярихаа болиоч!
Gangster: Yuna ирчихсэн!
Don-Juan тийм гэхийн аргагүй харцаар ширтэж байснаа туслахаа дуудан хэдэн үг хэлээд өрөөрүүгээ зүглэтэл араас нь Gangster даган явлаа.
Тун удалгүй 4 залуу зэрэг шахуу орж ирэн өрөөнд байх 6 суудал дүүрлээ.
Don-Juan: Юу болсныг эхнээс нь бидэнд ярих л болж дээ.
Gangster: Америк руу өглөө томилолтоор явахад California-н онгоцны буудал дээр Yuna явж байсан. Хараагүй юм шиг өнгөрөх гэсэн боловч Солонгос руу явах чиглэлийг онгоцонд сууж байхыг нь хараад араас нь ирсэн нь энэ. Yuna Солонгост байна гэдэг маш том аюул!
Casanova: Чөтгөр гэж, Yuna чамайг харсан уу?
Gangster: Үгүй байгаасай гэж найдаж байна.
Playboy: Yuna л юм хойно зориудаар таны өмнө үзэгдсэн байж байна. Эргэлзэх юм алга бид бэлэн байх хэрэгтэй.
Lady-Killer: Хурдан шийдвэр гаргах хэрэггүй. Тэр биднээс хэд дахин ухаантай гэдгийг сана!
Womanizer: Гэхдээ одоо бид хамт байхад тэр дахиад хийж чадна гэж үү?
Don-Juan: Өмнө нь бидний хэдүүлээ байх огт нөлөөлөөгүй санагдаж байна. Хамгийн гол нь бүгд өөрийн гэсэн ухаантай байхад болно.
Ийнхүү хэлэхэд бүгд Gangster-луу харлаа. Тэр нь толгой дохин
Gangster: Мэдээжийн хэрэг. Би өөрчлөгдсөн шүү итгээрэй
Бүгд л дор бүрнээ чимээгүй сууна. Yuna гэж хэн бэ? Бас энэ 6 залуустай ямар холбоотой юм бол? Яагаад бүгд түүнээс ингэтлээ айгаад байгаа билээ?

YOU ARE READING
¡※!Warning Sign!※¡ [사각지대]
FanfictionYou Wanna Play GIRL?¿ No More Games Now It's Over Би бол халуухан, муу залуу. Мэдээж хэзээ нэгэн цагт сайн байсан хэдий ч тэр нэгэн муу эмэгтэйгээс болон өөрчлөгдсөн нэгэн. Надтай тоглох гээд үзэх үү?