Хэсэглэл-1

2.6K 78 1
                                    



Өвлийн анхны цас хаяласан сайхан өдөр байж билээ. Би анхны харцаар дурласан... Тэр энгийн нэгэн. Сэгсийсэн үс нойрмог харц нь магадгvй намайг өөртөө татсан байх. Би өмнө нь тийм их гэгэлзлийг мэдэрч байгаагүй. Зүрх минь хурдан хурдан цохилж хөл миний өөрийг эрхгүй тэрний зүг алхаад л... Гэхдээ би тэрэнтэй танилцаж чадаагүй юм. Миний богинохон хэрнээ гайхалтай шохоорхол өвлийн амралттай хамт дууссан. Хичээл эхлэж өнөөх л уйтгартай гунигтай амьдрал руугаа шилжсэн. Ээж аав хичээлээ илүү сайн хийхийг шаардаад л багш нар ч бас... Гэхдээ нэг л өдөр би дахин тэр догдлолыг мэдэрсэн. Миний анхны харцаар дурласан нэгэн манай сургуулийн vvдэнд зогсож байсан. Өнөөх л гайхалтай нойрмог нvдээрээ бусдыг ажиглан зогсоно. Би зогсож байсан газраасаа хөндийрч чадалгүй харцаа түүн дээр унагаана... Нэг бяцхан охин гарч ирэн түүнийг ахаа гэж дуудан очиж тэврүүлэх хүртэл харан зогссон. Тэр манай сургуулийн хvvхдийн ах юм байна. Би тэрнийг алдаж болохгvй гэж боддог болсон. Бурхан биднийг учруулахаар хоёр дах уулзалтыг бий болгосон гэж боддог.
Тэр өдрөөс хойш би түүнтэй хэд хэд таарсан. Тэрэнд хар хувцас хичнээн зохидогийг хэллүү? Тэрний охин дүү надад ямар сайн болсон гээч. Намайг харахаараа л аниа гэж гүйж ирэн хөгжилтэйгөөр ярьж эхлэдэг. Тэрний дүү үнэхээр өхөөрдөм.
Энгийн л нэг хичээлийн өдөр байсан юм. Би цонхруу ширтэн багшийн ярих зүйлийг ч анхааралгүй бодолд автан суухад миний анхны харцаар дурласан залуу гүйсээр сургуулийн хашаа руу орж байсан. Би өөрийн мэдэлгүй суудлаасаа босон цонхноос харцаа салгалгүй багшаас гарах зөвшөөрөл аваад ангиас гүйн гарсан юм. 2 давхарлуу буутал тэр зогсож байсан. Намайг хараад хүрч ирэн дүүгийнхээ нэрийг ангитай нь хэлээд хаана хичээл нь орж байгааг асуулаа. Би тэрнийг хүргэж өгөхөд тэр дүүгээ дуудаж уулзсан. Би тэрэнтэй богинохон ч болов яриа өрнүүлсэн дээ инээд алдан ангируу орон суудалдаа суулаа. Цонхоор харвал Юми(дүү нь) тэр хоёр инээн сургуулиас гарч байсан. Тэрэнд тусласандаа баяртай байна...
Би тэрний талаар өдөр ирэх тусам илvv ихийг мэдэж авдаг. Заримдаа бүүр төсөөлөөчгүй зүйлийг... Нэг өдөр би тэрнийг холоос харан зогсож байсан юм. Тэрний үйл хөдлөл бүрийг нүд салгалгүй харж байхад найз минь ирсэн. Тэр тэрнийг минь хараад маш чангаар уулга алдаад надруу харан ингэж хэлсэн "өө бурхан минь Ким Жунин байна ш дээ" гэж. Би маш их гайхсан тэрнээс асуухад л би бvгдийг ойлгосон. Тэр амьд хөгжмийн хамтлагтай юм байна лээ. Дуунуудыг нь сонссон үнэхээр гайхалтай. Би тэрэнд улам бvр татагдах шиг...
Өглөө хичээлдээ явахдаа, өдөр хичээл дээр, орой унтахдаа гээд бүхий л цаг хугацаанд тэрний дууг сонсож тэрэнд хүрэхийг хүснэ. Заримдаа бүүр тэрнийг зүүдлэн гүн нойронд автдаг.
Азгүй хэрнээ дахин давтагдашгүй тийм нэг өвлийн өдөр байлаа. Зөвхөн бодол дотроо л өөрийн болгосон нэгнээ харна гэхээс тэсч чадалгүй сургуулийн зүг гүйх шахам явж байсан юм. Цүнхэн дотроо хичээлээ хийсэнч багтахгүй байсан учраас тэвэрсэн номнуудаа газраар нэг тарааж орхилоо. Тиймээ би халитраад уначихсан юм. Бүүр анхны харцаар дурласан залуугийхаа өмнө. Ичсэндээ номнуудаа арай ядан цуглуулж байтал тэр минь надад ирж тусласан. Тэрний хэлсэн үг бvр сэтгэлд минь тодоос тод сийлэгдэн үлдэж

•You ROCK• [[ДУУССАН]]Where stories live. Discover now