Хайр нэг үгээр бол аз жаргал.
Хайр нэг үгээр илэрхийлбэл хараал.
Чи хайрын урхинд орсон л бол тэрнээс шархдалгүйгээр гарах хэцүү. Тэр урхи чамайг алчихаж ч болно. Би бол бяцхан болжмор. Харин миний тор~~~~
Амьдралд маш олон таамаглаж төлөвлөөгүй зүйлс тохиолддог. Амьдралын зам тийм ч дардан байдаггүйг бид мэднэ. Шулуун зураас, тахир шугам яг л өдөр шөнө шиг цаг минут тутамд ээлжилж байдаг. Бурхан ч бас надад энэ замаар явах зураас зурсан байх~ Цаанаасаа л ганцхан надад зориулж оногдсон мэт хувь тавилан.
Цонхоор гаднах орчныг ширтэнэ. Зөөлөн шиврэх бороонд гудамжаар холхих ганц хоёр хүн бүгд яаран шогширцгооно.
Цонхны тусгалд юу ч болоогүй юм шиг тайван унтах тэр нэгэн хүн. Тэрнийг тодорхойлох ганц л үг бий.
Ширүүн бас Хүйтэн.
Тэрнийг хөдлөхөд хурдхан гэгчин хажууд нь очиж хэвтэн унтаж буй дүр үзүүллээ.
***
Намжүүн: Бос!
Би яг л дуулгавартай нохой шиг босож зогсоход тэр өмссөн нимгэн цагаан даашинзын минь энгэрийг ураад хаях нь тэр.
Миний нүдэнд нулимс цийлгэнэн гараараа ил гарах цээжээ даран: Гуйя! Бид олон нийтийн газар~
Намжүүн: Амаа татаад гараа ав!
Түүний хэт ширүүн байдал үргэлж намайг өвтгөдөг ч би хэзээ ч гомдоллож түүнд татгалзаж байгаагүй. Магадгүй эмэгтэй хүн түрүүлж хайраа илчлэх мөчид тэд ямар ч үнэ цэнэгүй нэгэн болж хувирдаг байх.
Би бол сул дорой. Энэ бол намайг тодорхойлох ганц зүйл. Түүний өмнө би яг л өөрийгөө хэн ч бишээр мэдэрдэг.
Намжүүн бол Солонгостоо алдартай BTS хамтлагийн ахлагч бас рэппер. Анх түүнтэй танилцаж байх үе: Би Big Hit энтертайнментад стиллистээр орсон жил байсан юм. Би зөвхөн BTS-ийг л дагаж тэдэнд тохирох хувцас гоёл чимэглэлийг зурдаг байлаа. Үргэлж тэрний гайхалтай инээмсэглэлийг, түүний даруухан буурь суурьтай төрх намайг өөртөө эргэлт буцалтгүйгээр уусгаж, өөртөө дурлуулсан. Би тэрэнд хайртай! Хайраа хэзээ ч зогсоож чадахгүй. Түүнийг надад хүйтэн ширүүн хандсан ч би яг л анх түүнд дурласан шигээ хайрласан сэтгэл минь одоо ч өөрчлөгдөөгүй. Тэр намайг секс боол шиг харьцдаг ч түүнд гомдож эсвэл уурлаж ч чадахгүй. Найзуудынхаа хайр сэтгэлийн талаар сонсдог байсан үеэ бодоход тэднийг эр хүнд толгойгоо мэдүүлсэн арчаагүй нэгэн гэж боддог байж билээ. Харин одоо би яг л тэдний адил нэгэн болчихсон.
YOU ARE READING
[Дууссан] ☤Pricked☤
FanfictionЮн Дүрин- BTS хамтлагийн стиллист. Хэн нэгнийг ухаангүй хайрласныхаа төлөө найз нөхөд бардам зангаа хөсөр хаясан нэгэн. Харин түүний хайрласан залуу түүнд хайртай болов уу? Дүрин өнчин хайртай учирсан юм биш биз?