-7장-

3.6K 157 13
                                    

Хайр нэг үгээр бол аз жаргал.

Хайр нэг үгээр илэрхийлбэл хараал.

Чи хайрын урхинд орсон л бол тэрнээс шархдалгүйгээр гарах хэцүү.

Тэр урхи чамайг алчихаж ч болно. Би бол бяцхан болжмор. Харин миний тор~~~~


Дүрин хүйтэн усаар нүүрээ шавшин толинд тусах өөртэйгөө ярин зогсоно. Өөрийнхөө хийсэн үйлдэл хэлсэн үгэнд ч итгэж өгөхгүй байлаа.

Flashback

Намжүүн: Сайн сууж байсан уу Юн Дүрин?

Дүрин тэрнийг ойлгох гэж хичээн нүд рүү нь ширтэж байхад Намжүүн ч бас түүн рүү нүдээ цавчилгүй цоо ширтэнэ.

Дүрин уруулаа хазан нүдээ эргэлдүүлээд үл ялиг хөмсгөө зангидан: Б-Бид ийм зүйл асуухаар харилцаатай хүмүүс гэж бодохгүй байна!

Намжүүн хөмсгөө өргөн: Өххх?

Дүрин Намжүүний цээжин дээр гараа тавин зөөлхөн түлхээд түүнээс холдон: Дахин ийм бүдүүлэг үйлдэл гаргахгүй байхыг хүсье Ким Намжүүн-ши!

Дүрин хэдий өөрийг нь төөнөх Намжүүний харцнаас болж сандарч байсан зориг гаргаэ түүнд ийн хэлсэн нь энэ байлаа.

Дүрин лифтний явах товчлуур дээр дарахад цахилгаан шат хөдөлж тэр Намжүүнтай удаан байгаад байж тэвчээгүй болохоор ганц давхар доош буугаад л цахилгаан шатнаас хурдхан шиг гарах нь тэр. Хэдий богинохон яриа өрнөсөн ч Дүрин маш их сандарч бас хөлөрсөн байв. Тэр хэтэрхий их айж биеэ барьснаасаа болж хөлөн дээрээ ч тогтож чадахгүй бараг л сөхөрч унах гэж байлаа.

***

Дүринийг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд түүний өрөөнд Чанёол гартай хоол барьсаар зогсож байх нь тэр.

Чанёол инээмсэглэн: Өлсөж байгаа биз дээ? Хоолоо аваад ирлээ?

Дүрин Чанёолыг харах төдийд л нүдэнд дахин нулимс нь цийлгэнээд ирэх нь тэр.

Дүрин: У-Убба!

Чанёол Дүриний нүдийг бүрхэх шингэн зүйлийг харсаар цочирдон: Д-Дүрин-аа! Юу болсон бэ? Яагаад уйлаад байгаа юм?

Дүрин шуудхан Чанёолыг очиж тэврэн энгэрт нь яг л бяцхан охих шиг цурхиран уйлж байлаа.

Чанёол сандран: Дүрин-аа яасан бэ? Юу болсон бэ? Ахдаа хэл л дээ ммм?

Дүрин Чанёолыг чанга тэврэн толгой сэгсрэхэд Чанёол бараг л гадарлах шиг болж байлаа.

[Дууссан] ☤Pricked☤ Donde viven las historias. Descúbrelo ahora