Бүлэг 1 : Өөрчлөлт

2.1K 68 2
                                    


Benefit

Би гудамжаар эргэн тойрноо харан болгоомжтой алхана. Байшингийн булан тохой, машины дотор, хогийн савыг ч хүртэл.

Ингээд эргэн тойроноо харахнээ 3 хоногийн хугацаанд миний амьдрал тэр чигээрээ өөр болсон. 360 градус эргэсэн гэж хэлж болно.

Би жирийн л нэг Монгол улсад аз жаргалтай жирийн гэр бүлд өссөн их сургуулийн 1 курсийн оюутан байсан юм.

Би та нарт юу болсон талаар тайлбарлаж өгье.

~3 хоногийн өмнө~

"Хичээлүүд хүнд байна шүү," цүнхээ орон дээрээ шидэн би хэллээ.

"Амархан үе гэж ер нь байдаг юм уу?" гэж Ребэл компьютер дээр илтгэл бэлдэнгээ хэлэв.

"Болдогсон бол энэ бүхэн дуусаасай. Тэр яагаав кинон дээр гардаг шиг байсан бол тийм ээ? Амар байхгүй юу."

"Харин тийн."

Орон дээрээ хэвтэж би дээшээ тааз руу харан хэвтэхэд Ребэл миний хажууд ирэн хэвтэснээ,

"Ойрд хоёулаа ноцолдоогүй юм байна. Ноцолдьё," гэж тэр намайг гижигдэж эхлэв.

"Чи угаасаа намайг дийлэхгүй юм байж яах гэж ингэдэг юм," би түүнийг орноос хөлөөрөө түлхэж байхдаа хэллээ.

Ребэл инээгээд,

"Гэхдээ бас үгүй ч байж магад," гэж надруу ойртохоор нь би түүний толгойг дэрээр цохихдоо хэтэрхий хүчтэй цохисон бололтой тэр газар унaчихав.

"Яана, уучлаарай. Зүгээр үү," би түүнрүү ойртоход тэр надруу 'чамаас өшөөгөө авандаа' гэсэн харцаар харахад би түүний үлдээн доошоо буухдаа инээн зугтлаа.

"Хөөш, чи зогсож бай!" гэж тэр намайг араас хөөн бууж ирэв.

Би түүнрүү хэлээ гарган гал тогоо руу ороход ээж ширээн дээр хоолоо тавьж байлаа.

"Охидоо, тайван бай. Алив хоолоо идэцгээ," гэж ээж бид хоёрыг харангуутаа хэлэв.

"За," гэж бид хоёр зэрэг хэлэн ширээн дээр суухад яг бие биерүүгээ харан суутал Ребэл ширээн доогуур миний хөлийг өшиглөхөд ширээ хөдлөв.

"Яаая," би түүнрүү харан гараа ширээн доогуур хийн иллээ.

Тэр юу ч хийгээгүй юм шиг хоолоо идэж эхлэв.

Хэсэг хоолоо идэцгээж байгаад аав сэрээгээ ширээн дээрээ тавьсанаа,

"За, өнөөдөр та нар юу хийцгээв," гэж орой болгон хоол дээр асуудаг асуултаа асуулаа.

Zero ертөнцWhere stories live. Discover now