-Битгий, гуйж байна битгий л дээ- Харриг цочин сэрхэд хажууд нь нэгэн үл таних бүсгүй хэвтэж байлаа. Тэр яагаад ч юм өмнөө харсан дүрслэлдээ цочирдож сүр болсонгүй. Мөн юу болсоныг ч сайн санахгүй байлаа. Харин Лондонгийн бүрхэг тэнгэр нэгийг өгүүлэх гэсэн мэт дүнсийх аж. Уул нь Англи улсад байтугай дэлхий даяар хавар айлчилан ирсэн ч өвөл мэт л сэтгэлд сэвтэй. Харрид яг л тэнгэр дэх өтгөн саарал үүл сэтгэлд нь хуралдаж буй мэт сэтгэгдэл төрнө. Харин өнөөх бүсгүйн царайг нь урт өтгөн шаргал үс нь халхалсан байсан ч сайхан биетэй гэдэг нь хөлсөнд нь норж наалдсан нимгэн даавуугааны дүрснээс тодорхой байлаа. Тэр дахиад л ийм юм хийсэндээ сэтгэл нь урагдах шиг болов. Харри орноос өндиймөгц өнөөх бүсгүй сэрэн суниахад нь цээж нь улам сайхан харагдаж байлаа. Өнөөх бүсгүй зүгэрэ л урдаас нь хараад чимээгүй мишээлээ. Харин Харри түүнээс нүүрээ буруулан:
-Би явлаа- хэмээн орноос босход өнөөх бүсгүй инээснээ:
-Найз бүсгүйтэй гэдгээ зүгээр л хэлчихгүй дээ- гэхэд нь цасан цагаан шүд нь өглөөний гэрэлд уламч сайхан харагдаж байлаа.
-Чамд хамаагүй болхоор дуугуй бол. Надтай уулзсан гэдгээ март за юу?- Харриг хувцасаа өмсөнгөө ууртайгаар хэлхэд өнөөн үзэгслэнтэй бүсгүй чангаар хөхөрсөнөө:
-Хамгийн сайхан шөнийнхөө талаар мартаж чадахгүй л болов уу?- хэмээн хэлээд цагаан цээжээ хөнгөн хөнжилөөр хучмагцаа- Найз охин чинь мэдэх албагүй шүү дээ. Дахиад уулзацгаая.
Харри юу ч хэлсэнгүй чимээгүй хувцасаа өмсөж байлаа. Бүсгүй түүнийг ойлгосон ч буцах хүсэл байсангүй. Чимээгүйхэн босход нь биеээ халхалж байсан цагаан хөнжил нь газарт унахад түүний төгс бие нь ил гарав. Энэ үл мэдэх бүсгүй үнэхээр сайхан гэдэг нь тодорхой байлаа. Урт шаргал үс, өндөр турьхан бие, үзэгслэнтэй царай, цагаахан бурбарай арьс. Харри түүнрүү хархыг хүссэнгүй учир нь харах юм бол хувцасаа буцаж тайлна гэдгээ мэдэж байлаа. Сайхан бүсгүй ч үүнийг мэдэрсэн бололтой туяхан биеэ гайхуулан алхасаар хам хум шидсэн цүнхээ газраас аваад дотроос нь нэг жижиг бичиг гаргаж ирээд өөрийг нь хүлээх мэт зогсох Харригийн урдаас сарвайв. Учраа мэдэхгүй 16 шиг зогсох залуу тэр жижиг цаасыг авхыг үнэхээр хүсэхгүй байлаа. Учир нь энэ цаас түүнд сүүлд гай удна эсвэл бүр хэн нэгнээс салгаж чадна гэдгийг тэр хэнээс ч илүү их мэдэж байсан ч тэр татгалзаж чадахгүй байгаадаа өөртөө уур хүрнэ. Харин сайхан бүсгүй инээмсэглэснээ зүгээр л хүрэмнийх нь энгэрийн халаасанд хийчихээд буцаад орондоо орон сайхан цээжээ энэ удаа зөөлөн дэрээр хаамагцаа зүгээр л Харрируу инээмсэглэн ширтэж байлаа.