-14장-

4.4K 201 25
                                    



Дүрин ор нь дээрээ суун гартаа барьсан зүйл рүүгээ ширтсээр бодлогоширсон харагдана. Тэр яг хажууд нь байх Намжүүний унтаж байгаа зургийг харан хоёр хоногийн өмнө Намжүүний гэрт очихдоо түүний хэлсэн үг нэг бүрийг санаж байв.

~Flashback~

Шөнө дунд Дүриний ам цангаж нойрноосоо сэрэн ус уухаар өрөөнөөс гаран гал тогоо руу явлаа. Гэхдээ тэр гал тогоо руу орж байх замдаа зогсон буйдан дээр унтах Намжүүнд анхаарлаа хандуулах нь тэр.

Энэ удаан хугацаа өнгөрсөн ч Дүрин түүнийг хараад анхных мэт догдолдог хэвээрээ~ Түүнд ад үзэгдэж араараа тавиулсан хэдий ч одоо ч тэнэг юм шиг хайрласан хэвээрээ~

Тэр аль хэдийн тэрнийг уучилчихсан. Магадгүй анхнаасаа уурлаагүй зүгээр л өөрийг нь хайрлахгүй гэдэгт бууж өгсөн ч хэрэг байж мэдэх юм.

Дүрин Намжүүний урд очин ширээн дээр суулаа. Өрөө харанхуй ч тэрний нүд аль хэдийн харанхуйд дасчихсан байв. Тэрээр унтаж буй Намжүүнийг нэг бүрчлэн ажиглана. Хамгийн сүүлд ингэж ширтсэнээс хойш бараг л нэг жил өнгөрсөн.

Дүрин Намжүүний нөмрөх нимгэн даавууг дээшлүүлэн: Өөдгүй амьтан! *бувтнах* Чи бол энэ хорвоогийн хамгийн муу залуу гэж хэлээд уртаар санаа алдан босох гэхэд Намжүүний түүний гарнаас бариад авах нь тэр.
Дүрин том нүдэлсээр зогсож байхад Намжүүн түүнийг өөр дээрээ угз татан унагаалаа.

Дүрин: Чи~

Намжүүний гар Дүрин бэлхүүсэн дээр байх бөгөөд тэр хоёрын нүүрний хооронд хэдхэн сантиметр л зай байлаа.

Намжүүн Дүриний нүд рүү ээлжлэн ширтэн: Дахиад эхэлцгээе!

Дүрин чимээгүй түүн рүү ширтэж байхад Намжүүн: Дахиад бүхнийг шинээр эхэлцгээе Дүрин-аа!

Намжүүний хоолой чин сэтгэлээсээ сонсогдож нүднийхэн харц үнэн гэдгийг илэрхийлж байсан ч Дүрин үгүйсгэхийг хичээлээ.

Дүрин Намжүүний цээжнээс түлхэн босох гэж оролдсон ч чадсангүй. Тэр Намжүүн рүү муухай харан: Үгүй!
Намжүүн Дүринийг явуулахгүй гэж бэлхүүснээс нь чанга барьж түүнийг нүд салгалгүй ширтэж байхад

Дүрин ёжтой инээн: Надад чамтай дахин нийлэх бодол байхгүй! Ер нь бол чамтай дахин орооцолдож чамайг харахыг ч хүсэхгүй байна. Намайг яг одоо тавь!

Намжүүн үл ялиг инээмсэглэн түүнийг тэврэх гараа чангалан: Чи одоо намайг хараад зогсохгүй хүсэж байгаа гэдэгт мөрийцөх үү хоёулаа!

[Дууссан] ☤Pricked☤ Où les histoires vivent. Découvrez maintenant