Дүриний хэрэг намжиж бүх зүйл эргээд байрандаа орсноос хойш нилээн хугацаа өнгөрсөн байлаа.
Юн хатагтай хаалгаа онгойлон: Омо Ёол ийм эрт манайд юу хийж яваа юм?
Чанёол маскаа аван: Сайн уу авга эгчээ! Би Дүринтэй уулзах хэрэг гараад~ Дүрин байгаа юу?
Юн хатагтай толгой дохин: Тиймээ Дүрин өрөөндөө байгаа~
Чанёол инээмсэглэн Юн хатагтайн хажуугаар зөрнө: Тэгвэл би Дүринтэй~
Юн хатагтай инээмсэглэн: Тэгдээ! Би та хоёрт жүүс оруулаад өгье.
Чанёол инээмсэглэн толгой дохиод Дүриний өрөө рүү явлаа.
Чанёол Дүриний өрөөний хаалга тогшин дотогш ороход Дүрин ширээнийхээ өмнө зургаа зурна сууж байлаа.
Дүрин гайхан: У-Убба та энд?
Чанёол Дүриний өрөөний хаалга хаана: Чи ямар чөтгөрөө хийгээд байнаа юм Дүрин???? Яагаад тэр хөгийн новштой дахин зууралдаад байгаа юм?
Дүрин балмагдсаар хэлэх үггүй болон аман хагас ангайсаар авиа ч гаргаж чадахгүй зогсож байхад Дүриний өрөөний хаалга тогшин Юн хатагтай хоёр жүүс бас жигнэмэг барьсаар орж ирэв.
Юн хатагтай инээмсэглэн: Би та хоёрт саад болоогүй биз дээ?
Чанёол инээмсэглэн: Үгүй дээ эгчээ!
Юн хатагтай Дүрин рүү харан: Охин минь зүгээр үү?
Дүрин Чанёолоос харцаа салгаж ээж рүүгээ харан: Т-Тиймээ э-ээжээ Чанни уббаг гэнэт ороод ирэхээр гайхаад л~
Юн хатагтай инээмсэглэн толгой сэгсэрсээр: За та хоёр ярилц даа!
Чанёол инээмсэглэн толгой дохиж Юн хатагтай өрөөнөөс гарч явахад хэсэг хугацаанд өрөөнд чимээгүй байдал ноёрхох нь тэр.
Чанёолын царай хувьсхийн өөрчлөгдөж хөмсгөө зангидахад Дүрин Чанёол руу болгоомжтой гэгчин харан чимээгүй урдаас нь харан сууна.
Чанёол: Тэр новштой дахиж холбоо тогтоох гэж оролдсоны ч хэрэггүй!
Дүрин: У-Убба!
Чанёол Дүрин рүү ширүүн харан: Тэр новш өөрийгөө өөрчлөгдсөн гэсэн үү? Чамд хайртай гэж байна уу? Чи тэр бүгдэд нь итгэж байна гэж үү? Тэгээд та хоёр бүтэх юм шиг байна уу? Тэрнийг ямар ажил хийдгийг мартчихаа юу???? Тэр доодохоо захирч чадахгүй новш чамайг дахиад ашиглаад л хаяна. Ядаж чамтай болзож байгаагаа олонд зарлачихаж ч чадахгүй биз дээ!
YOU ARE READING
[Дууссан] ☤Pricked☤
FanfictionЮн Дүрин- BTS хамтлагийн стиллист. Хэн нэгнийг ухаангүй хайрласныхаа төлөө найз нөхөд бардам зангаа хөсөр хаясан нэгэн. Харин түүний хайрласан залуу түүнд хайртай болов уу? Дүрин өнчин хайртай учирсан юм биш биз?