Бүлэг 4: Дэлхий ертөнц галзуурчихаж

548 44 3
                                    


Benefit

Би хана налан суух Зулаа эгчийн цогцос дээр даавуу тавин нуулаа. Учир нь харах болгонд дотор муухайрч толгой эргээд унчих мэт санагдаад байв.

Одоо яах вэ?

Одоо яах вэ?

Одоо яах вэ? гэсэн асуулт л толгой дотор минь эргэлдэж байлаа.

"Одоо яах вэ?" хэмээн би амандаа бувтнан сууж байтал ээж, аав, Ребэл гурвыг гэнэт санаж дээш тэдний унтлагны өрөө рүү гүйв.

Би хамгийн түрүүлж ээж аавын өрөөнд ороход бүх тавилга орвонгоороо эргэж хувцас хунар, шаазар эдлэлүүд энэ тэрүүгээр хэвтэж байлаа.

Үүнээс харахад ээж аав хоёр байсан юм шиг байна.

"Тэр хоёр байсан юм бол яагаад бид хоёр дээр эхэлж ирээгүй юм? Тэр хоёр зүгээр л амиа бодож хүүхдүүдээ үлдээн зугтсан гэж үү?"

"Аан. Угаасаа шүү дээ. Бид хоёр чинь төрсөн хүүхдүүд нь биш юм чинь."

Би тэдний өрөөнөөс гарч Ребэлийн өрөө рүү орвол яг өчигдөр байсан шигээ бүх юм нь байрандаа байлаа.

Тэр хичээлтэй байгаа юм байна.

Цаг руу харвал оройн дөрвөн цаг өнгөрч байсан ба түүний хичээл таван цагаас тардаг байв.

Би хурдан Ребэлд ямар нэгэн юм болохоос нь өмнө очих хэрэгтэй. Түүнийг авчрах хэрэгтэй.

Би өөрийнхөө өрөөнд орж ирэн хичээлд өмсөж байсан хувцасаа чулуудан шидэж доороо хөлөнд эвтэйхэн биеийн тамирын гутал дээрээ хар өмд, ханцуйтай цамц өмсөн дээгүүрээ савхи өмсөн доошоо хаалга руу гүйн явж байгаад нум сумаа 'Юуны магад тэр гадаа байсан зүйлүүдтэй таарах ч юм бил үү' гэж бодон өрөөнөөсөө нумаа аван гараж орж, дугуйгаа унан гэрээс гарж, төмөр замын зүг араагаа жийн давхилаа.

Би зайсангийн төв замаар хойд зүг уруудан хамаг хурдаараа түүн дээр очихоор хурдлав.

Дөнгөж замд гарч ирэхэд хүн хүртэл бүр машин ч байсангүй.

Ийм богинохон хугацаанд хүмүүс ийм хурдан зугтдаг байсан юм байна.

Намайг ийнхүү бодож амжаагүй байтал замд дээр жоохон охин алхаж байгаа харагдлаа. Үс нь сэгсийж даашинз нь урагшдсан байсан юм.

Би жоохон айж хурдаа багасган түүнээс хангалттай хоёр метр зайтай өнгөрхөөр явахад тэр надруу харав.

Zero ертөнцМесто, где живут истории. Откройте их для себя