RebelНарны дулаахан туяа нүдэнд минь тусан барагтаа сэрдэггүй бөх нойрноос минь сэрээхэд би уурлан толгойн доорх дэрээрээ нүүрээ дарав.
Хагсайн өдөр хэзээ болохыг толгойдоо тунгаан бодож энэ чигтээ л унтаад баймаар санагдавч чихний хажууд сэрүүлэг зогсолтгүй хангинснаас болж босохоос өөр аргагүй боллоо.
Орноос өндийн босч хутга шидсэнээс болж ором гаран царайгаа алдсан хоосон ханаруугаа ширтэн суусны эцэст дахин сэрүүлэг дуугарахад босч нойлын өрөөлүү шууд алхав.
Дунд зэргийн урттай бор үсээ голоор нь хуваан задгай тавьж , нүүр амаа угаагаад буцан өрөөлүүгээ орлоо.
Өрөөрүүгээ дөнгөж ороход чанх урдаас минь бараг дэвсгэр нь урсаж хөнжил нь газар унасан ор минь угтах ба орны минь хажууд дээрээ зөвхөн эвдэрч хэмхэрсэн ч одоо ч хүртэл хараал хүртэн дугардаг сэрүүлэг шүүгээн дээр байрлана.
Хаалганы хажууд баруун талын ханыг бүхлээр нь бүрхэн байрлах хувцасны шүүгээ , зүүн талын хана харин өмнө нь хэлсэнээрээ хутга зоогдон үлдэж нүхтэйгээрээ угтаж авахад өрөөг минв хүн хараад арван таван настай охиных гэж хэлэхэд хэцүүхэн л байлаа.
Би шүүгээгээ онгойлгон бариун хар жийнсийг цагаан сорочкон цамцтайгаа гарган ирж авсанаасаа хойш ганц ч удаа өмсөж үзээгүй сорочкон дүрэмт хувцасруугаа харц шидэв.
Хичнээн би сургуулийн дүрэмт хувцсаа өмсөх ёстойгоо мэдэх ч би тэр сургуульд орсоноосоо хойш ганц ч удаа өмсөж байгаагүй учир багш нар ч тоохоо больсон билээ.
Ороо очин цэвэрлэн янзалж газар хаясан хувцсаа аван нойлын өрөө орж шууд угаалгын машинруу чихэн хийгээд , доод давхарлуу буувал хүмүүс хараахан сэрээгүй байх ба бугуйн цагаа хартал цагийн зүү зургааг зааж байв.
Хичээл долоогоос эхэлдэг учир хэн бүрээс эрт сэрэх нь ойлгомжтой учир цүнхээ аван гэрээс гараад үргэлж л сургуульруугаа явдаг дугуйгаа унан машин нэг хоёроороо цөөхөн явах засмал замаар сургуулийн зүг хурдлан явлаа.
Өглөөний хүйтэн салхи хүзүүгээр нэвт сийж зарим нэгэн үсийг минь яг л клип мэт үлээлгэсээр би таван давхар ногоон сургуулийнхаа өмнө арван минутын дотор л ирэв.
Дугуйгаа тавих газар байдаггүй учир би хашаанд дугуйгаа цоожлон үлдээгээд сургуульруугаа яг л урьдын адил уйтгарлан алхан орлоо.
VOCÊ ESTÁ LENDO
Zero ертөнц
Ficção CientíficaТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...