~~Chapter 1~~

13.1K 461 8
                                    

2010 оны 2-р сар.
Эцэг эх хоёр маань салаад хэдийнэ таван жилийн хугацаа өнгөрсөн. Харин өнөөдөр ээж танилцаад нилээн удаж байгаа, уулздаг болсон хүнтэйгээ танилцуулахаар нэгэн зоогийн газар луу явж байна. Энэ нь мэдээж надад огтхон ч таалагдахгүй байгаа бөгөөд зөвхөн ээжийн дарамт, шахалт, гуйлт, сүрдүүлэгээр явж байгаа юм.
.
.
Зоогийн газарт:
Өндөр нуруутай, бор арьстай ах, миний үеийнх гэмээр нэгэн хөвгүүнтэй цуг ирсэн байлаа.

Зоогийн газарт:Өндөр нуруутай, бор арьстай ах, миний үеийнх гэмээр нэгэн хөвгүүнтэй цуг ирсэн байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Биднийг очмогц тэр ах ээжийн гарнаас барин үнслээ. Би тэдэн лүү ярвайн, нүдээ эргэлдүүлээд өнөөх хөвгүүн лүү харахад тэр ч мөн надтай адилхан бодолтой нь илт байх бөгөөд тэдэн лүү хачин харна. Тэр ах ээжийг сандалд нь суухад туслан дараа нь надад туслахыг оролдож байв. Би түүний гарыг түлхэн холдуулаад өөрөө сандалаа чанга гэгч нь дуугаргасаар татан огцом суун ээж лүү харахад тэр миний энэ үйлдэлд цочирдсон байх бөгөөд гараа урдаа аван хоолойгоо заслаа. Ээж ажуухнаар:
- Гуйя, боловсон бай. гэхэд нь би түүн лүү муухай харлаа.
Түүнийг надад ингэж хандаж байгаад нь итгэж чадахгүй байна. Би аав ээж хоёрыг буцаад нийлнэ гэдэгт итгэдэг.
Тэр ах ээжийн өөдөөс харан сууж харин өнөөх хөвгүүн миний өөдөөс сандалныхаа түшлэгийг налан элгээ тэврэн суух аж. Тэр ах:
- За тэгэхээр танилцья. Намайг Wang Rui-Ji гэдэг. гээд гараа сунгахад нь би түүний гар, царай хоёрыг ээлжлэн хараад:
- Харин намайг GOON Eva гэдэг. гээд гар барилгүй цонхны тавцан дээр байх цэцэг лүү муухай харлаа. Тэр гараа атган буулгах нь нүдний үзүүрт харагдаж байв. Ээж:
- Хоёулаа одоо танилцья. Намайг Welliya гэдэг. гэхэд тэр хөвгүүн:
- Jia Er. Тэгэхдээ Jackson гэж дууд. гэж хүйтэн өнгөөр хариуллаа. Ээж дахин цочирдсон байх бөгөөд Rui-Ji ах түүнд уурлаж байв. Би тэдэн лүү харан ёжтой инээмсэглэн Jackson гэх хөвгүүн лүү харвал тэр над луу тийм ч таатай биш харцаар харж байв. Би ч зөрүүлэн түүн лүү эвгүй харц шидлээд үргэлжүүлэн өнөөх цэцэг рүү дахин муухай харан суулаа.
- Та хоёрт бид хоёр өөрсдөө мэдээд хоол захиалчихсан зүгээр биздээ? гэж Rui-Ji ах хэлэхэд ээж:
- Зүгээр зүгээр. гэж хэлэн тэд гар гарнаасаа барилцаж байлаа.
.
.
Хоол ирэхэд тэр надад шөлтэй хоол захиалсан байв. Хоол идэхээр халбагаа автал хоолноос нимбэг үнэртэж байлаа. Би нимбэгний харшилтай болохоор энэ хоолыг идэж чадахгүй, идэх юм бол хэл маань үхрийн хэл шиг том болж, уруул минь цэврүүтсэн мэт бамбайн, амьсгалахад хэцүү болох болно. Би халбагаа ширээн дээр бараг л шидэж тавьлаа. Үүнд ээж цочин над руу харахад нь би:
- Энэ нимбэгтэй юм байна.
- Тийм гэж үү? гээд миний хоол руу харахад Rui-Ji ах:
- Ямар нэгэн зүйл болоо юу?
- Охин маань нимбэгний харшилтай юм л даа. гэж хэлэхэд нь миний дургүй хүрч эхэллээ.
- Ээж! Битгий миний тухай танихгүй хүмүүст яриад бай. Нэгэнт миний идэх хоол намайг алах болохоор би идэж чадахгүй. Энд хооллох гэж л ирсэн биздээ. Одоо миний хэрэг алга, явлаа. гээд би сандалнаасаа босон өвөр дээрээ байх цагаан даавууг ширээ лүү шидээд хаалга руу зүглэлээ.
.
.
.
2010 оны 8-р сар.
Би яг одоо хуримын ордонд ээжийгээ тэр ахтай гэрлэж байгааг харж байна. Би энд оршуулганд явж буй мэт хар хувцас өмссөн бөгөөд үгээр хэлэхийн аргагүй тийм их уй гашуу намайг бүрхэж байлаа. Би ээжээс тэгтлээ их гуйж байхад тэр надад ингэж хандаж байгаад итгэж чадахгүй нь. Миний аав одоо хүртэл амьд сэрүүн биднийг хүлээгээд сууж байхад...
.
.
Хуримын дараах бяцхан хүлээн авалт, хооллотон дээр би ширээнээсээ боссонгүй. Jackson ч мөн адил хажууд гараараа оролдон юм идсээр сууж байв. Би түүнд болон түүний аавд дургүй. Гэвч хоёрхон цагийн өмнө би Wang овогтой болсон бөгөөд миний дургүй хүн хойд эцэг минь болж, бас өөр нэгэн дургүй хүн минь миний хойд ах болсон.
.
.
2010 оны 9-р сар.
Бид ХонгКонг-д хотын захад хоёр давхар байшин худалдан авч тэндээ амьдрахаар болцгоов. Мөн хойд ах минь надтай нэг сургуульд сурахаар болсон. Харин аз болж нөгөө ангид орсон.
.
.
.
2012 он.
Бид оройн хоолоо идэцгээж байв. Ээж ам нээн:
- Eva, чи ахтайгаа цуг сургууль руугаа явж, цуг ирж болохгүй гэж үү? гэхэд би халбагаа тавин түүн лүү харлаа.
- Нэгт тэр надаас хоёрхон сарын өмнө төрсөн. Хоёрт би энэнд дургүй. гэж хэлэн түүн лүү харвал тэр хоолоо идэлгүй миний яриаг анхааралтай сонсож байлаа. Ээж:
- Хүндэтгэлтэй бай.
- ТА НАМАЙГ ХҮНДЭЛДЭГ БАЙСАН БОЛ БИ ЭНЭ ХОЁРЫГ ХҮНДЛЭЖ БОЛОХ Л БАЙЛАА. хэмээн түүн лүү хашгарч тэр хоёрыг дорд үзэн ярьж байлаа. Энэ үед хоолны ширээнээс босон өрөө лүүгээ орохоор явтал ээж араас:
- ЧИ ХЭДИЙ ХҮРТЭЛ ИЙМ ЗАН ГАРГАХ ГЭЭВ? хэмээн миний араас хашгарав. Би түүн лүү эргэж хараад:
- Үхэн үхтлээ. гэж хэлэн өрөө лүүгээ ороод цүнхэндээ хувцаснуудаа баглаж эхэллээ.
Би ер нь яаж сайхан амьдрана гэж бодохоороо эд нартай цуг 2 жилийг өнгөрөөсөн юм болоо. Дургүй хүрч байна. Бүгдэнг чинь хараал идэг.
Цүнхээ авсаар доош буун гарах гэтэл ээж замд минь саад боллоо.
- Хаачих гээд байгаа юм?
- ААВ ЛУУГАА ЯВЪЯ! гэж өндөр дуугаар хэлэхэд тэр:
- Аав чинь энд байна. гэж хэлэхэд нь хойш харвал Rui-Ji ах гэмшсэн мэт над луу харан зогсож байв. Би түүн лүү харж байгаад:
- Тэр миний аав биш. гэж хэлээд ээжийн хажуугаар хаалгаа саван гараад такси барин аавын гэр лүү явлаа.
.
14 хоног хичээлдээ ч явалгүй аавтайгаа цуг цагийг өнгөрөөлөө. Ууг нь ахлах сургуулиа төгсөх гэж байж ингээд байж болохгүй л дээ.
.
.
Нэг өдөр хонх дуугаран хаалга онгойлготол ээж зогсож байв. Би буцан хаах гэтэл тэр амжин хаалгуулсангүй.
- Яах гээд байгаа юм? гэтэл ээж намуухан дуугаар:
- Ярилцья. гэж хэлэхэд нь хэсэг зогсож байгаад түүнийг орууллаа. Тэр цай уунгаа:
- Гэртээ буцаж ир.
- Би гэртээ байна.
- Eva ингэхээ боль, надад хэцүү байна.
- Та ч гэсэн боль надад тийм амархан байгаа гэж бодоод байгаа юм уу? гэтэл нөгөө өрөөнөөс аав гарч ирэн ээж рүү өрөвдөлтэй харц шидээд над луу харж байгаад:
- Eva охин минь, чиний хууль ёсны асран хамгаалагч бол ээж чинь. Миний охин гэр лүүгээ буцаад яв даа... гэж хэлэн миний духан дээр үнсэн буцан өрөө лүүгээ орлоо. Энэ үед би уйлж байв.
Аав үргэлж ээж бид хоёрыг гэж байхад аав бид хоёрт ингэж ханддаг ээжийг үзэн ядаж байна. Би бараг л бүх зүйлээ төлөвлөчихсөн байсан. Буцаж Goon овогтой болж сургуулиасаа шилжиж эндээс ойрхон сургуульд орж аавтайгаа цуг аз жаргалтай амьдрана гэж бодож байлаа. Гэтэл одоо би аавыгаа зовоохгүй гэсэндээ тэр гэр лүү буцаж байна.
Замдаа ээжтэй юу ч ярилгүй явсаар гэрт ирмэгц шууд өрөө лүүгээ орон хаалгаа түгжин өрөөндөө уйлахаас өөр ид шид надад байсангүй.
.
.
2014 он.
Бид ХонгКонг-оос Сөүл рүү нүүн дахин шинэ байшин худалдаж аван тэндээ амьдарлаа.
Би энэ гэрт хэнтэй ч юу ч ярьдаггүй. Эхэндээ Jackson-той өдөр болгон, цаг тутамд хэрэлддэг байсан бол одоо дуугарахгүй байх нь дээр гэж шийдээд ярихаа больсон. Ээжтэй хичээл сургуулийн талаар л ярилцдаг. Оройн хоолны үеэр би ширээн дээр сууж биш өөр газар ямар нэгэн байдлаар хоол иддэг.
.
.
2017 оны 4-р сар.
Миний амьдрал байдгаараа л үргэлжлэж их сургуулиа төгсөх цаг минь ойртон ирж байлаа. Мэдээж өдрийн талыг сургууль дээр янз бүрийн судалгаа шинжилгээ хийн өнгөрөөж байгаа тул тэр гэрт байх хором мөчийг минь хомслож байгаад баяртай байна.
---------------------------
A/N: Хэрвээ уншигч та 16 нас хүрээгүй бол эртхэн уншихаа боль гэж хэлье. :'))))) Энэ өгүүллэгээ бичих болоод бас нилээн удлаа харин эцэст нь нэг юм гаргах цаг нь ирлээ. :')) Дараагийн партнаас бүх зүйл эхлэх болно. Eva ийм хөгийн зантай байгаад уучлаарай. :(
Сэтгэгдэлээ үлдээгээрэй. :)
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaWhere stories live. Discover now