Save You | Liam | in Mongolian

1.6K 47 6
                                    

"Энэ таны түлхүүр байна хатагтай ...?" Урд минь зогсох шаргал үст эмэгтэй надад ийн хэлээд түлхүүрийг минь өглөө. Би түүний үгийг гүйцээж "Пэйн, Бэллэ Пэйн" гэж хэлээд инээмсэглэлээ. Ингээд би Лондон дахь цоо шинэ байрныхаа түлхүүрийг авав. Яг төвд нь. Ажил, бас том том дэлгүүрүүдтэйгээ маш ойрхон. Ийм байр хэр баргын хүнд олдоод байдаггүй болохоор би маш их баяртай байлаа. Ойрын хоёр жилийн хугацаанд тохиолдсон хамгийн сайхан зүйл гэвэл бараг буруудахгүй байх. Чиний мэдэж байгаагаар би Ази хүн. Гэхдээ яагаад ийм нэртэй юм бэ гэж үү? Лондонд анх 10 настайдаа ирээд 10 жил болчихсон болохоор аль хэдийнэ Англи улсын иргэн болсон бас хоёр жилийн өмнө тохиолдсон аймшигт зүйлээс болоод. Би одоо хүртэл тэр аймшигт зүйлийг, тэрнээс өмнөхийг ч санахыг оролддог. Гэхдээ зүгээр л чаддаггүй. Болдоггүй. Бүтдэггүй.

---------+++++++---------++++++-------+++++++-------+++++++

Яг одоо би шинэ байрандаа ирчихсэн өөрийнхөө эд зүйлсийг янзалж байлаа. Шинэ байр маань 4 давхарт байрлах саруул орчинтой, цонхоор нь Лондонгын алсын харагч харагддаг гэхдээ их хол, зочны өрөөний минь нэг хана нь бүхлээрээ цонх байсан нь миний харааг булаасан хэрэг. За тэгээд унтлагын өрөө, гал тогоо, хувцасны бас угаалгын өрөөтэй.

Оройн 8 цаг гэхэд янзалж дуусаад найзтайгаа оройн хоолонд орохоор Итали ресторанд захиалга өгчихсөн байлаа.

Амралтын өдөр бас хаврын улирал болоод ч тэрүү хааяа нэг сэтгэлээр унаж ганцаардаад ч байх шиг эвгүй мэдрэмж төрсөөр. Цонхоор гадагш хараад бодолд автан суухад сайхан ч юм шиг. Юмаа янзлаад дуусчихсан болохоор хувцаслаад гарахаар шийдлээ. Би үсээ байдаг шигээ л сул тавьж, хар скинни өмд, зузаавтар цагаан цамцан дээрээ савхиа өмсөөд гарлаа. Мэдээж өндөр өсгийтөө мартаж болохгүй шүүдээ. Жирийн л нэгэн орой байсан учраас хувцаслалтандаа анхаарал тавьсангүй гэдгийг анзаараарай. Гадаа аль хэдийнэ харанхуй болчихсон байлаа. Ресторан хоёр давхар гоёмсог хийцтэй байшинд байрлана. Би түргэхэн шиг дотор оров. Учир нь гадаа жихүүцэм хүйтэн байсан болохоор тэр. Дотор оронгуут л хийлийн уянгалаг ая бүдэг бадаг сонсдож, түүнээс илүү гарах хүмүүсийн дуу хангинана. Бас сайхан хоолны үнэр үнэртэнэ. Би ресепшин дээр нь очоод захиалсан ширээндээ суухаад шийдлээ.

"Та захиалга өгсөн үү?" гэж залуухан эрэгтэй надаас асуулаа. Би инээмсэглээд "Тийм ээ. Өнөөдөр 8 цагаас" гэж хариуллаа. Тэр урд талдаа байгаа хар дэвтэрээ нээгээд "За тэгвэл таны ширээг хараад өгье. Хатагтай ...?" тэр бас л миний нэрийг асуун гацлаа. "Пэйн" гэж би хариулав. Өнөөдөр хоёр дахаа тохиолдож байгаа нь сонин л юм. "Таны ширээ 8 дугаартай юм байна. Цонхны хажууд. Манай хамгийн сайн ширээнүүдийн нэг." гэж хэлээд залуу эр инээмсэглэв. Би түүнд баярласнаа илэрхийлээд ширээ лүүгээ явлаа. Энэ үнэхээр том ресторан юм. Би хэсэг зогсож ширээнийхээ дугаарыг хайлаа. Ресепшиний хэлсэн үнэн байжээ. Яг цонхны дэргэдэх хамгийн гоё ширээ байлаа. Дөрвөн сандалтай, ширээнийхээ голд лаа бас жижигхэн цэцэгний цуглуулгатай. Би инээмсэглэсээр ширээндээ очиж суулаа. 7:50 болчихоод байхад найз минь алга л байв. Зөөгч ирж надаас захиалга авах гэсэн боловч би найзыгаа хүлээхээр шийдэв. Тиймээс утсаараа оролдохоос өөр хийх зүйл байсангүй.

Save You | Liam | in MongolianWhere stories live. Discover now