ОРШИЛ
Манай нийт уншигчид ялангуяа хїїхэд залуучуудийн унших дуртай номын дотроос адал явдалд, аялал жуулчлалын ном зохиолд томоохон суурь эзэлдэг.
Иймээс ч дээрх сэвдээр гайхамшигт бїтээл туурвисан Даниэл Дефо, Фенимор Купер, Жюль Верний нэрийн хажууд єєрийг “ахмад Майн Рид” хэмээн нэрлэх дуртай английн бичгийн хїн Томас Майн Ридийн нэр ямагт хамт явдаг билээ .
Тїїний бїтээлийн дотор гарч байгаа їнэн мєний тєлєє авхаалж самбаатайгаар, замд тохиолдох элдэв саад бэрхшээлийг эр зоригийн хїчээр туулж байгаа, юунаас ч буцаж шантардаггїй баатруудыг нь уншигчид хайрлан хїндэлж байдаг нь зїйн хэрэг юм . Худал хуурмаг, атаа хорслыг їнэн цагаан сэтгэл, эр зоригоороо ялан дийлдэг зохиолын баатарт дургїй уншигч хаана ч байхгїй билээ .
Зохиолч Томас Майн Рид 1818 онд Ирландийн санваартны гэрт тєржээ . Эцэг нь хїїгээ лам болгохы хїссэн боловч угийн сїжиггїй хїї нь эцэгтэйгээ тїнжин хагарч, сэтгэлд нь тохирсон ажлаа єєрєє олохоор шийдсэн ирээдїйн зохиолч 1840 онд тєрсєн нутгаа орхин, Америкийг зорьжээ . Тїїний эх орон Ирланд нь аль хэдийнээс английн эзмшил гэгдэх болсон боловч, ирландууд тэмцлээ зогссонгїй , хэдийгээр олон хїн тєрсєн арлаа аргагїйдэн эгнэгт орхин гадаад гарлаа ч гэсэн, английн дарлалын эсрэг тэмцэж байгаа нууц байгууллагад туслахаар амьдралынхаа эцсийн мєчийг хїртэл эх оронч хэвээр їлддэг байлаа .
Залуу эр ч нутгаа орхин гарахдаа дарлал мєлжлєгийг їзэн ядаж, тїїний эсрэг тэмцэн боссон хїмїїсийг зїрх сэтгэлдээ хайрлан хїндэлж явжээ . тэгээд 1840 оны нэгдїгээр сард Ємнєдийн газар тариалангийн тєв болсон “Шинэ Орлеанд” буужээ . тэр нь есєн шидийн амьтан бужигнасан хєлтэй хот байлаа . залуу эр єл залгахын тулд хєвєнгийн тариаланд ажиллаж, жїжигчин, багш зэрэг ажил хийн, Ємнєд мужууд болсон Мексикээр аялан тэнїїчилж, аглаг тал нутаг, гол мєрнєєр аялж явахдаа хар арьст боол, аглаг хээрийн анчин, Америкт толгой хоргодсон мексикийн улс тєрийн дїрвэгсэд, ахуй нєхцєлийнхєє тєлєє уулгалан дайрах индиан нар гээд зїсэн зїйлийн хїн амьтантай нїїр учран явсан нь, амьдралын энэ хїї баялаг сэтгэгдэл нь тїїний хожмын бїтээлийн барагдашгїй эх булаг болжээ .
1843 оноосФиладельфид суурьшин юм бичиж эхлэн сурважлагч болж, удалгїй сайн сэтгїїлчийн тоонд оржээ . энэ їед нв АНУ- Мексикийн дайн їїсэж залуу ирланд эр цэргийн сурваолжлагчаар явжээ . АНУ-ын засгийн газар Мексикийг уулгалан дайрсан дээрмийн ажиллагаагаа тїїний ард тїмниг хамгаалсан зорилоготой гэж итгїїлэхийг оролдон олон яч хїн тэр хуурамч уриалгад нь итгэж байжээ . Дайн АНУ-ын ялалтаар дусаж Майн Рид ахмад цолтой буцаж иржээ .